Японы томоохон үүрэн телефон утасны оператор СофтБанк корпораци санаандгүйгээр дөрвөн сая хэрэглэгчдэд хүрэх ёстой байсан 10 сая цахим шууданг устгажээ.
СофтБанк корпорацийн мэдэгдэж буйгаар, цахим шуудан шүүлтүүрийн хянах системд алдаа гаргаснаас болж уг хэрэг гарсныг тодорхойлжээ. Учир нь шүүлтүүрийн систем албан болон спам цахим шууданг ялгаж чадаагүйн улмаас ийн алдаа гарсан байна. Дээрхи үйл явдал есдүгээр сарын 17-ны 09.18 цагаас есдүгээр сарын 18 өдрийг хүртэл нийт 22.28 цагийн турш үргэлжилсэн хэмээн СофтБанк корпорацийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Тодруулбал, “Co.jp” домайн хаягуудаас илгээгдсэн бүх албан цахим шууданг спам хэмээн систем таньж автоматаар устгажээ.
Японы Дотоод хэргийн яам өчигдөр /2018.09.21/ СофтБанк операторт хэрэглэгчдийг дутуу дулимаг мэдээллээр хангасан мөн Харилцаа холбоо зохицуулах хуулийг зөрчсөн хэргээр мэдүүлэг сонсохоор зэхэж байгаа аж. Мөн Дотоод хэргийн яам гарсан хохирлыг тооцож, цаашид хэрхэн хамгаалах талаар үүрэг даалгавар оноожээ.
Түүнчлэн Япон улсын Токио хотод ухаалаг утасны дата хэрэглээний үнэ өртөг өндөр байгаа талаарх судалгааг Харилцаа холбооны яам нэгтгэн гаргажээ. Хэрэглэгчид өөрсдөө сайн хайх юм бол хямд нөхцөлтэй гэрээ олж болох талаар тодруулсан байна. СофтБанк корпорацийн Ymobile брэндийн багц сард таван гигабайтын интернет хэрэглээг 3760 иен буюу 33 ам.доллараар хэрэглэх боломжтой аж.
“Ерөнхийдөө бол бусад улс оронтой харьцуулахад Япон улсын үүрэн утасны операторуудын зүгээс хэрэглэгчдэд санал болгож буй багц үнэтэй байна” хэмээн Японы кабинетийн ахлах Ёошихиде Сүга мэдэгджээ.
Тэрбээр өнгөрсөн сард үүрэн утасны операторуудаас үнэ хөлсөө 40 хувиар бууруулахыг шаардаж байсан аж.
ЭХ СУРВАЛЖ: THE JAPAN NEWS, ASAHI
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ