Дэлхийн аваргын хоёрдугаар шатны тоглолтууд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргын хоёрдугаар шатны тоглолтууд эхэллээ

Дэлхийн аваргын хоёрдугаар шатны тоглолтууд эхэллээ

Волейболын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн Итали болон Болгар улсад зохион байгуулагдаж байгаа. Тив тивийн шилдэг 24 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс  хоёрдугаар шатанд хэсэг бүрийн эхний дөрвөн баг шалгараад байна. Тэмцээний хоёрдугаар шатанд шилдэг 16 багууд дөрвөн хэсэгт хуваагдаж өрсөлдөнө. Эндээс хэсгийн эхний хоёр баг дараагийн гуравдугаар шатанд өрсөлдөх эрхээ авна.

E ХЭСЭГ:

Итали ялагдалгүй цувралаа үргэлжлүүлсэн бол Оросын шигшээ баг  дөрөв дэх хожлоо Нидерландын эсрэг хийж авав. Оросууд нэгдүгээр шатнаас  гурван хожил, хоёр хожигдолтой гарч ирсэн бол Нидерландыг 3:0 харьцаатай хожиж , дөрөв дэх хожлоо авлаа. Оросоос энэ оны Үндэстнүүдийн лигт гялалзаж алтан медаль хүртэцгээсэн Е.Клюка, Д.Волков, М.Михайлов нарын залуус шилдэг тоглолт үзүүлж багийнхаа ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл В.Зайцев тэргүүтэй Италийн шигшээ баг Финландыг гурван сетэд буулган авч ээлжит хожлоо авлаа.

  • Индерланд 17-25, 16-25, 21-25 Орос
  • Итали 25-20, 25-18, 25-16 Финланд

F ХЭСЭГ:

Словенийн шигшээ баг Бельгийг хожиж чухал ялалт аваад байна. Үлдсэн хоёр тоглолтоос Словенийн шигшээ баг  нэг хожил авахад дараагийн шатанд шалгарах боломжтой. Бразилын шигшээ багийг хожно гэдэг хэцүү, иймд Австралийг хожих ёстой. Харин Бельгийн шигшээ баг Словенид хожигдсоноор дараагийн шатанд өрсөлдөх боломж нь илт бага болоод байна. Олимпын аварга Бразилыг Бельгийн шигшээг баг хожно гэдэг бараг л боломжгүй юм.

  • Бразил 25-21, 25-22, 25-15 Австрали
  • Бельги 26-28, 26-28, 19-25 Словени

G ХЭСЭГ:

Үндэстнүүдийн лигийн хүрэл медальт АНУ-ын шигшээ баг G хэсэгт Канадын шигшээ багтай тоглож 3:1 харьцаатай хожиж бол зохион байгуулагч Болгарын шигшээ баг Ираныг 3:0 харьцаатай хожоод байна. АНУ-ын шигшээ багаас дөрвөн тамирчин 10-аас дээш оноо авсан бөгөөд М.Андерсон онцгой байж 22 оноогоор багаа тэргүүлсэн. Харин Канадын шигшээ баг Ж.Перринээс бусад тоглогчид хангалттай тоглож чадсангүй. Харин Болгарын эсрэг Ираны шигшээ багуудын тоглолт эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж байсан ч ялагч нь зохион байгуулагч Болгарын шигшээ баг байлаа.

  • АНУ 25-17, 25-14, 21-25, 25-17 Канад
  • Болгар 25-19, 28-26, 26-24 Иран

H ХЭСЭГ:

Тэмцээний хоёрдугаар шатны Н хэсэгт маш ширүүн өрсөлдөөн өрнөх төлөвтэй байгаа. Ямартаа ч Серби болон Аргентины шигшээ багууд эхний ялалтаа аваад байна. Сербийн шигшээ баг Францын шигшээ багтай тоглоход таван сетэд ялалт авсан бол мөн Аргентин-Польшийн шигшээ багуудын тоглолт таван сетэд шийдэгдсэн. Серби болон Францын шигшээ багуудаас тус бүр нэг тамирчин 30-аас дээш оноо авсан бөгөөд эцсийн мөчид 18:16 харьцаагаар Сербийн шигшээ баг сүүлийн нэмэлт сетэд хожиж эхний ялалтаа авлаа. Тэгвэл энэ дэлхийн аваргад эхний шатанд хожигдоогүй байсан Польшийн шигшээ багийг Аргентины залуус таван сетэд 3:2 харьцаатай ердөө нэг онооны зөрүүгээр хожсон байна. Гэхдээ Н хэсэгт Польшийн шигшээ баг нэгдүгээр шатанд авсан хожлууд нь Аргентинд хожигдсон хожигдол дараагийн шатанд шалгарахад төдийлөн нөлөөлөхгүй болов уу?

  • Серби 22-25, 26-24, 25-20, 18-25, 18-16 Франц
  • Польш 25-16, 19-25, 23-25, 25-23, 14-16 Аргентин

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж