Иранд цэргийн парадын үеэр халдлага гарчээ | News.MN

Иранд цэргийн парадын үеэр халдлага гарчээ

Иранд цэргийн парадын үеэр халдлага гарчээ

Иранд цэргийн парадын үеэр халдлага гарчээ

Ираны өмнөд хэсэгт байрлах Ахваз хотод болж буй цэргийн парадын үеэр халдлага гарчээ.  Тодруулбал, үл таних этгээдүүд цэргийн парадын үеэр гал нээсэн гэж Press TV мэдээлж байна. Халдлагын үеэр хэд хэдэн хүн амиа алджээ. Одоогоор амиа алдсан болон гэмтсэн хүмүүсийн тоо тодорхойгүй байгаа аж.

Цэргийн парад нь өнөөдөр /2018.09.22/ Ираны олон хотод болж байгаа бөгөөд Иран-Иракын 1980-1988 оны дайнд зориулсан арга хэмжээ юм байна.

А.АНИР

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж