Чихэрлэг ундаа таргалалтын эх үүсвэр болдог

Хуучирсан мэдээ: 2018.09.22-нд нийтлэгдсэн

Чихэрлэг ундаа таргалалтын эх үүсвэр болдог

Чихэрлэг ундаа таргалалтын эх үүсвэр болдог

Чихэрлэг ундаа нь ямар ч шимт чанаргүй, энгийн нүүрс ус ихээр агуулсан бүтээгдэхүүн юм. Тиймээс элсэн чихэр нь биед өөх болон хуримтлагдаж, илүүдэл жин, таргалалтын эх үүсвэр болдог. Цаашлаад чихэрлэг ундааны хэрэглээ нь чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр, цусны даралт ихсэх, цус харвалт, зүрхний шигдээс, цусан дахь холестерины хэмжээ ихсэх зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

ТУХАЙЛБАЛ:

  • 500 мл савалгаатай хийжүүлсэн ундаанд ойролцоогоор 12 цайны халбага элсэн чихэр агуулагддаг.
  • Хүүхэд, өсвөр үеийнхэн өдөр бүр 330 мл чихэрлэг ундаа уух нь таргалалтын эрсдэлийг 2.8 дахин нэмэгдүүлдэг.
  • 1 лааз (330 мл) ундаанд 8 цайны халбага элсэн чихэр агуулагддаг.
  • Хэрэв та өдөр бүр 500 мл чихэрлэг ундаа уудаг бол нэг жилд 22 кг элсэн чихэр идэж байна.
  • 500 мл савлагаатай жимсний ундаанд ойролцоогоор 11 цайны халбага элсэн чихэр агуулагддаг
  • 250 мл савлагаатай хүч тамирын ундаанд ойролцоогоор 7 цайны халбага элсэн чихэр агуулагддаг.

ТИЙМЭЭС ЧИХЭРЛЭГ УНДААНААС ТАТГАЛЗАХ ДАРААХ АРГУУДЫГ ТУРШААД ҮЗЭЭРЭЙ

  • Шилэн савтай цэвэр ус хөргөгчдөө тогтмол байлгах
  • Ам цангах мэдрэмж төрөхөөс өмнө ус ууж занших
  • Уух усандаа амт оруулахын тулд хэрчим нимбэг эсвэл дуртай жимсээ хийх
  • Саванд ус хийж, тогтмол авч явах
  • Чихэрлэг ундаа өдөрт олон уудаг бол нэг удаагийн уултаа усаар орлуулах байдлаар бага багаар цөөрүүлэх
  • Хоол идэх үедээ ширээн дээрээ чихэрлэг ундаа биш, ус тавих

Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж