Насанд хүрээгүй охидын зургийг цуглуулсан этгээдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.22-нд нийтлэгдсэн

Насанд хүрээгүй охидын зургийг цуглуулсан этгээдийг шалгаж байна

Насанд хүрээгүй охидын зургийг цуглуулсан этгээдийг шалгаж байна

“Монгол Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Одоогоос жил гаруйн өмнө 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэрэг гаралтын тоо хоёр дахин нэмэгджээ.

Тухайлбал, сошиал орчинд охидтой дотно танилцаж, хэсэг хугацааны дараа зураг бичлэгээр нь сүрдүүлж бэлгийн харьцаанд ордог, заримаас нь мөнгө авдаг этгээдүүд сүүлийн үед нэмэгдэх болсон гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байв.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд Сүхбаатар аймгийн харьяат, 17 настай, эрэгтэй “Х” нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, улмаар нүцгэн зургийг авч цуглуулдаг байж.

Түүгээр зогсохгүй охидын зургийг нь ашиглан дарамталж бэлгийн харьцаанд ордог, мөнгө авч байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар шуурхай илрүүлэн, хууль бус үйлдлийг таслан зогсоосон байна. Дараа нь уг этгээдийн гар утсанд үзлэг хийхэд 1032 ширхэг насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зураг өөр садар самуун агууламжтай файлуудыг илрүүлсэн байна. Одоогоор хэд хэдэн хүнийг хохирогчоор тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм.

Э.АРИУН 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж