БНХАУ АНУ руу илгээх төлөөлөгчдийн аяллыг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.22-нд нийтлэгдсэн

БНХАУ АНУ руу илгээх төлөөлөгчдийн аяллыг цуцалжээ

БНХАУ АНУ руу илгээх төлөөлөгчдийн аяллыг цуцалжээ

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараанд 10 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасан. Үүсээд буй нөхцөл байдлыг намжаахын тулд хоёр талын эрх баригчид хэлэлцээ хийхээр төлөвлөж байсан ч БНХАУ АНУ руу илгээх төлөөлөгчдийн аяллыг цуцалсан талаар өчигдөр /2018.09.21/ Уолл Стрит сонин мэдээлсэн байна.

Мөн Ерөнхийлөгч Дональд Трамп нэмж 267 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнүүдэд тэнцэх татвар ногдуулна хэмээн сүрдүүлээд байгаа боловч БНХАУ-ын эрх баригчид бууж өгөх бодолгүй байгаа бололтой. Тэд АНУ-ын 60 тэрбум ам.доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүнүүдэд татвар ногдуулсан юм.

АНУ-ын Үндэсний сангийн нарийн бичиг Стивэн Мнүчин удаа дараа БНХАУ-ын удирдагчдыг худалдааны дайны талаар хэлэлцээ хийхээр оролдож байсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: CNBC
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж