БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр гурван оюутан сургана

Хуучирсан мэдээ: 2018.09.22-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр гурван оюутан сургана

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр гурван оюутан сургана

Ирэх 2019 онд  БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчдын материалыг 2018 оны аравдугаар сарын 01-05-нд Элчин сайдын яамны байранд хүлээн авна.

Нийт гурван оюутан сонгон шалгаруулах бөгөөд Монгол Улсын харьяат иргэн, 2019.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх /бакалаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй/, 25 нас хүрээгүй байх /1994.3.1-нээс хойш төрсөн иргэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 976-7007-1020 дугаараас авах боломжтой аж.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж