Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2018.09.22-нд нийтлэгдсэн

Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улсын хувьд 2009 оноос хойш нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор энэ өдрийг  тэмдэглэж ирсэн юм.

Улаанбаатар хот жил бүр энэ өдрийг хаврын улиралд тэмдэглэдэг байсан бол энэ жил анх удаа дэлхийн автомашингүй өдөр буюу есдүгээр сарын 22-ны бямба гарагт тэмдэглэхээр болсон. Энэ хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотын төв хэсгийн замыг 08.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулж байна.

Мөн төв талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болж буй юм.

Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж