Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2018.09.22-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна

Улсын хэмжээнд ургац хураалтын ажил үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар /2018.09.21/ 22,1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 34,7 мянган га-гаас 54,2 мянган тонн үр тариа, 7,7 мянган га-гаас 103,3 мянган тонн төмс, 4,4 мянган га-гаас 52,7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авчээ.

Одоогоор үр тарианы хураалт 10,2 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 54-60 хувьтай явагдаж байгаа бөгөөд ургац хураалт дунджаар 35 хувьтай байгаа юм.

Есдүгээр сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, 26-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүсэх тул нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, тариаланчид та бүхэн цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ажлаа зөв зохион байгуулахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.

Э.АРИУН 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж