АНУ Венесуэлийн эсрэг арга хэмжээ авна

Хуучирсан мэдээ: 2018.09.22-нд нийтлэгдсэн

АНУ Венесуэлийн эсрэг арга хэмжээ авна

АНУ Венесуэлийн эсрэг арга хэмжээ авна

Ирэх өдрүүдэд АНУ Венесуэлийн Засгийн газарт арга хэмжээ авахаар бэлдэж байгаа талаар Төрийн нарийн бичиг Майк Помпео Fox News телевизийн сувгаар өчигдөр /2018.09.21/ мэдэгджээ.

“Бид ирэх өдрүүдэд Венесуэлийн Засгийн газарт үзүүлэх дарам шахалтыг нэмэгдүүлэх болно. Венесуэлийн удирдагчид ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллахгүй байна. Бид Венесуэлийн иргэдийн санал бодлыг хүндэтгэж арга хэмжээ авна” хэмээн Майк Помпео ярьжээ. Гэхдээ тэрбээр ямар арга хэмжээ авах талаар дэлгэрүүлэн яриагүй юм.

Трампын удирдлага Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газрын эсрэг удаа дараа хориг тавьж байжээ. Өнгөрсөн жил АНУ-ын Засгийн газар Венесуэл улсаас гаргасан бонд, тусламжид хориг тавьсны сацуу төрийн өмчийн газрын тос үйлдвэрлэгч компани болох PDVSA-д худалдааны хориг тавьж байсан удаатай.

Мадурогийн Засгийн газар Венесуэл улсын эдийн засгийг хямрааж, жилийн инфляц нь 200 мянган хувьд хүрч мөн өргөн хэрэглээний бараа болон эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй болгосон нь ард иргэдийг бусад улс орон руу дүрвэхэд хүргэсэн.

Ирэх долоо хоногийн Мягмар гаригт /2018.09.25/ Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ Ерөнхий чуулга уулзалт болох бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичиг Майк Помпео анхааруулсан нь энэ аж. Жил болгон зохиогддог НҮБ-ын Ерөнхий чуулга уулзалтад Ерөнхийлөгч Мадуро 2015 оноос оролцоогүй ба тэрбээр өөрийн аюулгүй байдалдаа санаа зовнин ирдэггүй байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж