Өмнөд Солонгост ажилгүйдлийн түвшин өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.22-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост ажилгүйдлийн түвшин өсчээ

Өмнөд Солонгост ажилгүйдлийн түвшин өсчээ

Өмнөд Солонгос нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орон боловч тус улсад ажилгүйдэл жил ирэх тусам өсч байна.

Харин бусад хөгжингүй орнууд болох АНУ, Герман болон Япон улсуудын ажилгүйдлийн түвшин бараг л "0" хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл,  АНУ, Герман, Япон улсууд түүхэндээ байгаагүй тоо үзүүлэлтээр ажилгүйдлийн түвшин буурсан юм. АНУ-д ажилгүйдлийн түвшнийг дөрвөн хувьд барьдаг ба эдийн засаг, зах зээлийн хамрах хүрээнээс шалтгаалж дөрвөн хувиас бага байх юм бол ажилгүйдэл байхгүй хэмээн үздэг байна. Одоогийн байдлаар АНУ-д ажилгүйдэл 3.9 хувьд байгааг Хөдөлмөр хамгааллын яамнаас мэдээлжээ.

Тэгвэл өнгөрсөн наймдугаар сард Өмнөд Солонгосын ажилгүйдлийн түвшин дөрвөн хувьд хүрсэн нь сүүлийн 18 жилд тохиож буй хамгийн дээд үзүүлэлт аж. Одоогийн байдлаар 1.1 сая иргэн ажилгүй байгаа бөгөөд 2017 оны мөн үетэй харьцуулахад 134 мянгаар өссөн гэх судалгааг Өмнөд Солонгосын статистик судалгааны байгууллагаас гаргажээ.

Өмнөд Солонгосын судлаачдын үзэж байгаагаар, Засгийн газар бизнест сөргөөр нөлөөлөх хууль баталж байгаатай холбон тайлбарлаж байна. Харин хөгжингүй орнууд татварыг бууруулж, ажлын байрны эрэлтийг нэмэгдүүлэх бодлого барьдаг аж.

“Манай улс бизнесийн эсрэг батлагдсан хууль дүрэм дээр ажиллах байхад Герман, АНУ-ууд эсрэгээрээ хувийн хэвшлийн бизнесүүдийг сэргээх, дэмжих бодлого барьдаг” хэмээн Сөүлийн их сургуулийн эдийн засагч Юүн Чан Хүен ярьжээ.

Ийм л учраас гэр бүлийг дагнасан бизнес олширч, эргээд энэ нь өсөлт дэвшилт үзүүлж, дараачийн үеийн хүмүүсийг ажлын байраар тогтмол хангадаг. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард Герман улсын ажилгүйдлийн түвшин 3.4 хувь болтлоо буурсан нь өв залгамжлалын татвараас чөлөөлснөөр хүүхдүүд нь эцэг эхийнхээ эрхэлж байсан бизнесийг ямар ч асуудалгүй үргэлжлүүлэн эрхлэх боломжтой байдаг байна.

Германы Канцлер Ангела Меркель анх 2005 онд Герман улсын засгийн эрхийг барихад ажилгүйдлийн түвшин 11 хувиас илүү байсан аж. Үүнтэй тэмцэхийн тулд зах зээлд үйлдвэрлэлийн өрсөлдөөн нэвтрүүлжээ. Чанартай сайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийн тулд интернетэд суурилсан тооцоолуур, том мэдээллийн сан дээр суурилсан анализ хийх зэрэг дэвшилтэт технологиудыг үйлдвэрлэлийн шат дамжлагад нэвтрүүлж амжилт олсон буй. Энэ нь үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгалтай адил санаа юм.

Европын улс орнууд Герман, Швед нь хөдөлмөрийн хүчний тогтвортой зах зээлтэй гэхдээ тэдний тогтвортой хөдөлмөрийн хүчний зах зээл Өмнөд Солонгосын ойлголтоос өөр санаа нь дээр оршдог талаар эдийн засагчид тодорхойлжээ.

“Тэдэнд ажил олгогч болон ажилтан өөр хоорондоо зохицож аль аль талдаа ашигтай байх систем үйлчилдэг” гэж Ажоү их сургуульд эдийн засагчаар багшилдаг Ким Жүн Хо тэмдэглэжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн эрхийг барьснаас хойш томоохон компаниудыг албан болон орлогын татварыг буруулснаар ажлын байрны өсөлтийг нэмэгдүүлсэн. Энэ нь АНУ-ын эдийн засгийг улам хүчирхэгжүүлэхэд хүргэсэн буй.

Харин Япон улсын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн долдугаар сард 2.5 хувьд хүрсэн бөгөөд 2008 онд дөрвөн хувь болсныг Японы Дотоод хэргийн яам тодорхойлсон байна. Судлаачдын үзэж байгаагаар Японы хөдөлмөрийн зах зээлд залуучууд орох нь багасаж байгаа ба үүнийг хүн амын насжилттай холбоотой хэмээн дүгнэж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж