Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний эхний хоёр өдөр Украины 17 настай охин болон Япон жүдочдын ялалтын дор болсон. Тэгвэл өнөөдөр /2018.09.22/ Япончуудын ялалтын буухиа зогсох уу? Эсвэл үргэлжлэх үү?
Эрэгтэйчүүдийн 73 кг-н жинд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Японы С.Хашимото аваргаа хамгаалан барилдана. Гэхдээ С.Хашимотод саад болох хэд хэдэн бөхчүүдийг нэрлэж байна. Тухайлбал, нутгийн дэвжээн дээр барилдаж буй Риогийн олимпийн мөнгө, өнгөрсөн жилийн дэлхийн аварган мөнгөн медальт Азербайжаны Р.Оружов, мөн чансааны №5-д эрэмбэтэй Азербайжаны Х.Хейдаров, дэлхийн аваргын хүрэл медальт Монгол Улсын тамирчин Г.Одбаяр, дэлхийн аваргын хошой хүрэлтэй БНСУ-ын Ан Чан-Рым, олимпийн алт, хүрэлтэй Гүржийн Л.Шавдатуашвили, дээр нь нэмээд Швед, Казахстаны бөхчүүд, манай Ц.Цогтбаатар нарыг дурьдаж болно. Гавъяат Б.Одбаярын хувьд В хэсгийг толгойлж байгаа бөгөөд хэсгийн аваргын төлөө гараад ирэх, цаашлаад медалийн төлөө барилдах бүрэн боломжтой.
Эмэгтэй 57 кг-н жинг олимпийн мөнгө, дэлхийн аваргын алтан медальт МУГТ Доржсүрэнгийн Сумъяа тэргүүлэн барилдана. Гавъяатын эхний том сорилт нь хэсэгтээ заналт өрсөлдөгч Бразилын Р.Силва байх магадлалтай. Медаль хүртэх магадлалтай Д.Сумъяагаас өөр тамирчин бол мэдээж Японы Ц.Ёшида мөн Канадын Ч.Дегучи нарын залуу тамирчид байна. Үүнээс гадна тооцооноос хасаж болохгүй хүн бол Францын П.Жнето, Косовогийн Н.Гякова, Португалын Т.Монтейро нар байна. Эхний хоёр өдөр подьюм дээр гарсан Монголын шигшээгийн тамирчин байгаагүй бол өнөөдөр харах бүрэн боломжтой. Нэг талаар Монголчуудад энэ жилийн дэлхийн аварга томхон сорилт болж байгаагийн зэрэгцээ шинэ үе хүч түрэн гарч ирж байгааг харуулж байна.
Б.БЯМБАБАЯР
Зочин 2018-09-22 59.153.112.232
Сумьяа гуай суларчихсан бна шүү
зочин 2018-09-22 182.160.33.11
за залуучууд үнэхээр сайхан барилдлаа,тэгэхдээ классик бөх буюу ямарч үед ялдагбөхгүй монгол улс юмдаа
зочин 2018-09-22 182.160.37.93
fөө шал тэнэг юм боллоо дэлхийн аварга сумяаг аваргын төлөө үзнэ гэсэн чинь хүрлийн төлөө амиа тавьдаг байна шүү.манай сумяа ганц мэхтэй тэнэг гэдгийг одоол харлаа
зочин 2018-09-22 182.160.37.93
энэ сайт тэнэг сайт юм бичээд ч ордоггүй.
зочин 2018-09-22 182.160.37.93
52,60 килограммыг одоо харах ,горьдох хэрэггүй болсон юм байна .харин хэрлэн урнаа хоёртоо үнэхээр баярлаж бахархаж байна ,эцсээ хүртэл тэмцэхийг та хоёр л харууллаа
Зочин 2018-09-22 182.160.37.93
урнаа ,хэрлэн хоёр баяр хүргэх ёстой. бахархаж байна ,бусад нь ч хэрэг алга,ялангуяа 52,60 кг -аас юм хүлээх хэрэггүй
Зочин 2018-09-22 66.181.161.55
Танайх бүхэл бүтэн сайт байж. зураг нтрийн эх сурвалж тавьж мэдэхгүй юу.????
Dash 2018-09-22 64.119.17.30
Манайхан тактикийн барилдаан зөв хийж хэзээ сурах юм бэ! Дандаа л ялж яваад цагийн төгсгөлрүү ялагдаж байх юм. Уранцэцэг, Хэрлэн.... гээд л. Дасгалжуулагч нарыг солих цаг болсон биш үү. Ялангуяа Балжинням, Цэвэлмаа нарыг...
Зочин 2018-09-22 130.56.224.162
Ta hed hudlaa hu*aad baigaarai
Зочин 2018-09-22 64.119.21.185
Urnaa sain baisan shuu Shuugch novshirson shuu. gants hoyor udaa harj uzeh tal baidag daa
Зочин 2018-09-22 202.9.43.245
Уранцэцэгт их найдаж байсан жаахан аз дутаад байх юм өнөөдрийн 3-бөх маань азтай одтой байж медалийн давцанд зогсож бидныг огшооно гэдэгт итгэж байна
зочин 2018-09-22 103.26.194.192
медалийн тавцан
зочин 2018-09-22 103.26.194.192
подьюм гэнэ үү. Монголоор медалийн таван л гэдэг дээ, уг нь
Зочин 2018-09-22 202.9.43.95
Азийн тоглолт дээр өнгө муутай л байсан. Амжилт хүсэе.
Zochin 2018-09-22 202.21.98.230
Hudlaa daa, mongoliin judogiin gaigui ue ali ert ungursun
Зочин 2018-09-22 202.126.89.250
Сумьяа гуай бэлтгэл сайн хийнэ шүү