Европын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | News.MN

Европын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Европын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Европын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалтад оролцохоор Монгол Улсад айлчилж буй Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, хатагтай Ивета Григуле тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улс, Европын Холбоо болон хөрш орнуудтай хөгжүүлж буй харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлаар ярилцсаны сацуу Монгол Улсын гуравдагч хөрш Европын Холбоотой хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх боломж, арга замын талаар харилцан санал солилцов.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж