Д.Трампын алдрын одонд уураа гаргав | News.MN

Д.Трампын алдрын одонд уураа гаргав

Д.Трампын алдрын одонд уураа гаргав

Д.Трампын алдрын одонд уураа гаргав

Холливүдын гудамжинд орших АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын алдрын од улс төрийн мэтгэлцээний талбар болоод удаж байна.

Ерөнхийлөгчдөө уур хилэнгээ гаргасан иргэд өмнө нь алдрын одыг нь хага цохиж байсан бол энэ долоо хоногийн лхагва гаригт 11.00 цагийн үед “Хуванцар Есүс” хэмээн өөрийгөө нэрлэсэн гудамжны уран бүтээлч алдрын одон дээр нь шоронгийн төмөр тор хаджээ.

Тэрбээр “Трамп авлигын хэргээр шоронд байх ёстой гэж би боддог” хэмээн хэлжээ. Холливүдын танхимын дарга Лерон Габлер “Хүмүүс уур бухимдал үзэл бодлоо нийтийн өмч хөрөнгийг эвдэж сүйтгэж биш арай өөр эерэг аргаар илэрхийлдэг болно гэж итгэж байна. Бидний ардчилал хууль дээр үндэслэгддэг. Хүмүүс өөрсдийн сонголтоороо өөрчлөлтийг хийж болно шүү дээ” хэмээн хэлжээ.

“Хуванцар Есүс “Би нэрээ нууц хэвээр байлгахыг хүсдэг. Учир нь миний ихэнх уран бүтээл хуулийн эсрэг байдаг. Урлаг хүмүүсийн сэтгэхүйг өөрчилж чадна гэж би боддог” хэмээжээ.

Эх сурвалж:  TMZ

Н.АМГАЛАНТУУЛ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-09-21 202.21.127.166

энэ либералууд үнэхээр мал улсууд, өөрсдөд нь таалагдахгүй бол бусдын эрхэнд халдана, бүр өөрс үзэлтэй хүнийг зодох шахаж гадуурхана, тэгсэн мөртлөө өөрсөдтэй нь санаа нийлж нийгмийг муулахад хүний эрх, эрх чөлөө ярьна, наанаа сайхан ярьдаг боловч либерал дарангуйллыг хүсдэг хүмүүс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж