Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2015 оны 01 дүгээр сарын 08-ны 20 цагаас 2015оны 01 дүгээр сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
|
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар 12-14 метр хүрч ширүүснэ. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Говь-Алтай, Баянхонгорынөмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 18–23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
2015оны 01 дүгээрсарын10–наас1 дүгээр сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
|
11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 13-нд баруун зүгийн нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 12-нд Алтайн уулсаар, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.