Холимог тулааны урлагийн тэмцээн зохион байгуулагч UFC-гийн захирал Дана Уайт ирэх сард АНУ-ын Лас Вегас хотноо болох Конор МакГрегор болон Хабиб Нурмагомедовын тулаанд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарыг хүрэлцэн ирж тулаан үзэхийг урьжээ.
Дана Уайт нь Трамптай сайн харилцаатай бөгөөд сонгуулийнх нь үеэр түүнд зориулан үг хэлж байсан удаатай.

Харин тулаанч Конор МакГрегор саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай сайн найзууд болжээ. Түүнчлэн тулаанч Хабиб Нурмагомедов нь ОХУ-ын иргэн аж.
Гэхдээ Дана Уайт АНУ, ОХУ-ын удирдагчдыг Лас Вегас хотод болох тулаанд аюулгүйн байдлын улмаас хүрэлцэн ирж чадахгүй гэдгийг мэдэж байгаа бөгөөд Трамп энэхүү тулааныг төлбөртэй сувгаар үзэх болно гэдгээ амласан байна.
Эх сурвалж: TMZ
Г. Мандах