25 ХЗХ гишүүдийнхээ үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

25 ХЗХ гишүүдийнхээ үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцууллаа

25 ХЗХ гишүүдийнхээ үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ долоо хоногт зохион байгуулсан “Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг”-т Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулдаг 25 хадгаламж, зээлийн хоршоо оролцлоо.

“Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-т хамрагддаг дээрх ХЗХ-д захын дүүрэг, гэр хорооллын хороодод голчлон ажилладаг бөгөөд гишүүд нь хоршооноосоо зээл авч, жижиг, бичил бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг юм. Иймд ХЗХ-д гишүүдийнхээ бизнесийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах зорилгоор “Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг”-т оролцсон юм.

Нийслэлийн 25 ХЗХ-ны гишүүд өөрсдийн үйлдвэрлэсэн үндэсний дээл, гутал хувцас, савхин болон цагаан ултай эсгий гутал, хөнжил, куртик, хүнсний ногоо, цагаан идээ, монгол гэрийн бүрээс, гар урлал, ноос, ноолуур, гөлөм оёдол, хатгамал, сийлбэр, сүлжмэл, бэлэг дурсгал, стикер хэвлэл, орчуулгын ном, вакум цонх, хаалга зэрэг бараа бүтээгдэхүүнийг өдөрлөгт дэлгэн нийтэд танилцуулан, зарж борлуулсан юм.

Өдөрлөгт ХЗХ-ны гишүүдээс гадна хувиараа хөдөлмөр эрхлэгчид, гарааны бизнесээ эхлүүлэгч нар оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсны зэрэгцээ хөдөлмөрийн болон цагийн ажлын биржүүд ажиллаж 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 4000 гаруй ажлын байрны захиалгыг гүйцэлдүүлсэн байна.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж