УИХ-ын дарга намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамж гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамж гаргалаа

УИХ-ын дарга намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамж гаргалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр захирамж гаргаж, Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2018 оны 69 дүгээр тогтоолыг үндэслэн гаргасан уг захирамжаар Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг доор дурдсанаар тогтоосон байна.

Үүнд:

1/Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

4/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

6/Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

7/Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8/Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

9/Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

10/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

11/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

13/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

15/Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

16/Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

19/Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл;

20/Эрүүгийн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

22/Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл;

23/Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

24/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

25/бусад.

Мөн энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон намрын ээлжит чуулганы явцад хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн бүрд нь Улсын  Их Хурлын даргын Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоожээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газарт тус тус даалгасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж