Дундаж цалин 1.1 сая төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Дундаж цалин 1.1 сая төгрөг байна

Дундаж цалин 1.1 сая төгрөг байна

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны хоёрдугаар улиралд нийт 39.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 636.5 мянган ажиллагсад хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (4.0%) мянгаар, өмнөх улирлаас 0.9 (2.4%) мянгаар өссөн бол ажиллагсад өмнөх оны мөн үеэс 41.5 (7.0%) мянгаар, өмнөх улирлаас 34.4 (5.7%) мянгаар тус тус нэмэгджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагсдын цалингийн ангиллыг авч үзвэл:

  • 46.9 (7.4%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай
  • 135.8 (21.4%) мянга нь 240 001-500 000 төгрөгийн цалинтай
  • 225.6 (35.4%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай
  • 114.7 (18.0%) мянга нь 900.001-1.300.000 төгрөгийн цалинтай
  • 28.8 (4.5%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай
  • 84.7(13.3%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагсдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл:

  • Хангайн бүсэд 890.9 мянган төгрөг
  • Төвийн бүсэд 856.4 мянган төгрөг
  • Зүүн бүсэд 740.3 мянган төгрөг
  • Баруун бүсэд 648.9 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 134.7-376.7 мянган төгрөгөөр бага байна.

Харин Улаанбаатар хотод ажиллагсдын сарын дундаж цалин өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 1.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 121.7 мянган төгрөгөөр их байна. Ажиллагсдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдынх хамгийн их буюу 2.5 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 612.6 мянган төгрөг байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж