Б.Батсүхийг зорилготойгоор буруутгаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Б.Батсүхийг зорилготойгоор буруутгаж байна гэв

Б.Батсүхийг зорилготойгоор буруутгаж байна гэв

“Гэр хороолол” хөдөлгөөнийхөн энэ сарын 19-нд төв талбайд жагсаал хийсэн билээ. Тэд хотын захиргааг Яармаг руу нүүлгэхийг эсэргүүцэж, энэ ажилд 97 тэрбум төгрөг зарцуулж байхаар тэр мөнгөө гэр хороололд зарцуулахыг уриалсан аж. Уг жагсаалын үеэр “Гэр хороолол” ТББ-ын тэргүүн Б.Батсүх хотын даргын цонх руу өндөг шидсэн тул түүнийг тэр дор нь баривчилжээ. Түүнийг ЦЕГ-ын харьяа Нийгмийн хэв журмыг хамгаалах хэлтэст байцааж, Дотоодын цэргийн 805-р ангид 48 цаг хорьж байгаад өнөөдөр /2018.09.21/ суллаж байгаа аж.

Хамгийн хачирхалтай нь, Б.Батсүхийн шүүх хурлыг маш хурдан товлосон байна. Түүнийг суллангуутаа буюу өнөөдөр шүүхээр товлосон ч шүүхийг даргалах шүүгчийн хурал давхацсан тул ирэх долоо хоногийн Даваа гаригт болгон хойшлуулжээ. Ингээд энэ сарын 24-нд Б.Батсүхийг нийгмийн хэв журмын зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр Чингэлтэй Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй шүүхээр болов. Шүүх хурал ийм хурдан товлогдсон нь Б.Батсүхийг буруутгаж, амыг нь барих гэсэн зохион байгуулалттай үйлдэл байж болзошгүй гэж хардаж байгаагаа “Гэр хороолол” ТББ-ын гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг илэрхийлсэн юм.

Т.НОМИН

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж