“Үүд” үзэсгэлэн “Улаан гэр” галерейд нээгдэв

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

“Үүд” үзэсгэлэн “Улаан гэр” галерейд нээгдэв

“Үүд” үзэсгэлэн “Улаан гэр” галерейд нээгдэв

Монголын Урлагийн зөвлөлийн харьяа “Улаан гэр бүтээлч орон зай” галерейд “Үүд” нэртэй үзэсгэлэнг өчигдөр /2018.09.20/ нээлтийг нь хийжээ.

Монголын орчин үеийн медиа контепрари урлагийн чиглэлээр уран бүтээл туурвигч залуусын нэгдэл болох “Хүн байгаль хайр эрх чөлөө-Contemporary Art Movement”-ийн залуу уран бүтээлчид энэхүү үзэсгэлэнг гаргаж байгаа аж.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь “Ямар нэгэн хязгааргүйд дуудах хүч урлагт байдаг. Тэнд бидний энэ нийгэмд үнэ цэнэтэй гэж боддог олон зүйлс нухчин дарагддаг. Үл ойлгогдох, үл ухамсарлагдах тэр хүч зөвхөн өөрт нь итгэсэн тэр мөчид л үүдээ нээдэг…” хэмээх санааг илэрхийлжээ.

“Үүд”  үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 1-н хүртэл олны хүртээл болно.

Б.УУГАНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж