Абэ, Трамп нар уулзана

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Абэ, Трамп нар уулзана

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай есдүгээр сарын 26-ны өдөр уулзахаар болжээ.

Ирэх долоо хоногт АНУ-ын Нью Йорк хотноо Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий чуулга уулзалтын үеэр хоёр орны удирдагчид уулзахаар төлөвлөсөн талаар Японы кабинетын ахлах Ёошихиде Сүга мэдэгдсэн.

Энэхүү уулзалтаар Трамп болон Абэ нар АНУ Япон улсуудын хоорондын хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдааны талаар хэлэлцэх болов уу хэмээн судлаачид үзэж байгаа аж. Учир нь Трамп АНУ Японтой байгуулсан 69 тэрбум ам.долларын худалдааны гэрээнд тийм ч баяртай биш байгаагаа илэрхийлсэн бөгөөд шинэчлэхийн тулд Японы автомашины экспортод хязгаар тогтоож магадгүй байгааг албаныхан сануулсан.

Мөн Трамп болон Абэ нар есдүгээр сарын 23-нд хамт оройн зоог барина.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж