Монголын моно жүжгийн төвөөс жил бүр зохион байгуулдаг “Ялагчдын цуваа” (The parade of winners) моно жүжгийн олон улсын наадам энэ сарын 26-30-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. 2015 оноос хойш өдгөө 4 дэх жилдээ зохиогдож байгаа уг уралдаанд энэ жил Монгол, Якут, Тува, Америк, Казакстан, Солонгос, Болгарь зэрэг орны уран бүтээлчид оролцож авьяас билгээрээ өрсөлдөнө. Уг олон улсын уралдаанд өнгөрсөн зургадугаар сард улсдаа ганц хүний жүжгээр өрсөлдөн шалгарсан жүжигчид улсаа төлөөлөн оролцох юм.
Оролцогчид:
Монгол – С. Өлзийхүү
Якут – София Баранова "Algiitaakh etinii" моно драм
АНУ – Бремнер Дутье "Kabare" моно драм
Тува – Айзаана Чайлбак-уул "Instadrama" моно драм
Казакстан – Мариана Покровская "My little oscar" моно драм
Өмнөд солонгос – Мүн жүн сү "Pumbaa" моно драм
Болгарь – Вазил Дуэв "Everything on the table" моно драм
Өмнөд солонгос – Ким Риёвон "Mama" моно драм
Н.УУГАНБАЯР
Холбоотой мэдээ