Мөнгөний үнэрт дуртай юу

Хуучирсан мэдээ: 2015.01.08-нд нийтлэгдсэн

Мөнгөний үнэрт дуртай юу

Шинэхэн мөнгөн дэвсгэртээс үнэртдэг мөнгөний үнэрт та дуртай юу. Мөнгөний үнэрт дуртай, баяжих тухай элдэв дом, ёс заншилд итгэдэг хүмүүст зориулж нэгэн сонирхолтой үнэртүүлэгчийг бүтээжээ.

Машинынхаа салонд зүүж хэрэглэх зориулалт бүхий 100 ам.долларын дэвсгэрттэй ижил загвартай энэхүү үнэртүүлэгчээс шинэ мөнгөний үнэр үнэртдэг юм байна.

Мөнгө мөнгөө далладаг, мөнгөний үнэр таныг баяжуулна зэрэг олон дом ярианд итгэгчид энэхүү үнэртүүлэгчийг сонирхоно хэмээн бүтээгчид нь таамаглажээ.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж