Вьетнамын ерөнхийлөгч таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Вьетнамын ерөнхийлөгч таалал төгсчээ

Вьетнамын ерөнхийлөгч таалал төгсчээ

Вьетнамын ерөнхийлөгч Тран Дай Куан өнөөдөр /20148.09.21/ өглөө өвчний улмаас таалал төгссөн тухай Вьетнамын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлжээ.

Ханойн цэргийн эмнэлэгт хэвтэн гадаад,  дотоодын нэр хүндтэй эмч нарын баг ажиллаж байсан ч аюулт өвчний улмаас 61 насандаа өөд болсон байна.

Вьетнам улсад ерөнхийлөгч, ерөнхий сайд, коммунист намын дарга нар нь ижил тэгш эрх мэдэлтэй байдаг. Куан 2016 оны дөрөвдүгээр сард ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон. Томилогдохоосоо өмнө Олон Нийтийн Аюулгүй Байдлыг Сахих яамны сайдаар ажиллаж байжээ. Нийслэл Ханой хотоос урагш 115 километрийн зайд орших хөдөө аж ахуй эрхэлдэг жижиг тосгоноос гаралтай тэрээр цагдаагийн генерал, коммунист намын гүйцэтгэх хорооны гишүүн зэрэг албан тушаал хашиж байжээ. “Ерөнхийлөгчийг нас барсан тухай мэдээг сонсоод манай тосгоныхон тэр чигээрээ гашуудаж байна” хэмээн түүний төрсөн тосгоны захирагч Буй Дук Би хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж