Өмнө нь би напалеон хэмээх бялуу хийхэд маш хэцүү гэж боддог байлаа. Олон давхаргатай, крем нь маш амтлаг, бас гадуураа өнгөлөг бүрхүүлтэй болохоор их л ажил ордог гэж боддог байсан юм л даа.
Гэтэл миний бодсоноос хамаагүй амархан бялуу санагдлаа. Гурил илддэг шиг хэд хавтгайлж бялууныхаа гурилыг илдээд, молоко, сүүн крем байхад л энэ гайхамшигтай амттай бялуу бидний ширээн дээр бэлэн болох нь.
Харин анхаарах зүйл гэвэл, гурилаа шарах шүүгээндээ 10 минутаас бага хугацаанд болгохгүй бол шагшуур шиг хатуу болчих гээд байдгийг ойлгож авсан. Нэг хийгээд сурчихвал дорхноо гарт орчих амархан амттан байна. Тиймээс эзэгтэй нартаа энэ бялууны жорыг танилцуулъя. Гэр бүлийнхэн, найз нөхөддөө гэнэтийн бэлэг барихад энэ амттан яг тохирно.
Гуриланд орох орц:
Гурил-400 гр
Давсгүй масло-230 гр
Өндөг-1 ширхэг
Давс-Чимх
Кремний орц:
Лаазтай молоконы тал
Сүүн крем -240 гр/Taty гээд кремний гуравны нэгийг гэсгээгээд маш сайн миксердвэл сүүн крем бэлэн болно/
Ванилла
Хийх арга:
Гурил зуурдаг том савандаа гурил, масло хийгээд багсарна. Зөөхий, өндөг, чимх давсаа хийж холиод зөөлөн нухаж ивлэгнэ. Ингээд гурилаа 8 тэнцүү хэсэгт хувааж, уутаар хучаад 1-2 цаг хөргөгчинд амраагаарай.
Дараа нь гаргаж ирээд тус бүрт нь илдэж, дугуйлаад 230 градус хүртэл урьдчилж халаасан шарах шүүгээндээ хийж 10 орчим минут болгоно. Гурилаа болгоод гарч ирснийх нь дараа таваг тавьж байгаад нэг хэмжээнд оруулан хасч тааруулбал амар санагдсан. Гэхдээ халуун байхад нь.
Кремээ бэлдэхдээ молокон дээрээ сүүн кремээ нэмээд зөөлөн хутгана. Ингээд л гурилаа халуун дээр нь кремээ түрхэж, дараагийн гурилыг давхарлахдаа мөн л давхарлан крем түрхэнэ. Гурилаа халуун байхад хэв авч зүсэхэд гарсан илүүдэл хэсгүүдээ саванд авч хийгээд нунтаглаад бялуугаа бүрээрэй. Ийм л амархан, бас амттай бялуу байна.
Монголхатагтай