“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатуулав

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатуулав

“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатуулав

МАН-ын Бага хурал хүүхдийн ордонд үргэлжлэх үеэр гороолсон жагсагч, тэмцэгчдийг албан тараав. Энэ баривчилгаанд яруу найрагч Б.Галсансүх ч өртөв. Учир нь түүний эрхлэн гаргадаг “Ноцтой мэдээ” сониныг Бага хурлын үеэр тарааж байсан юм. Тус сонинд гүтгэлгийн чанартай мэдээ, мэдээлэл гарсан гэж хурал зохион байгуулагчдын зүгээс үзсэнээр саатуулсан юм. Гэвч “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүх “Энэ сонинд гүтгэлгийн чанартай мэдээлэл огт байхгүй. Та бүхэн шалгаж үз. Би өөрийнхөө сонины маркетингийг хийж явна” гэсэн тайлбар хийсэн ч хурал зохион байгуулагчид цагдаа дуудаж, түүнийг саатуулсан.

Мөн хурлын гадаа ТҮЦ эрхлэгчдийн холбоо болон Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт нар уриа лоозон барьж, жагсч байсныг тарааж, уриа лоозонг нь хураасан юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж