Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч Д.Сандагдоржийн “Урлахуй” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нэгдүгээр сарын 15-нд 17:00 цагт уран зураг сонирхогчдын хүртээл болгох гэж байна. Уран бүтээлч Д.Сандагдорж нь 2004 онд дүрслэх урлагийн сургуулийг Г.Лхагвасүрэн багшийн урланд суралцаж төгссөнөөс хойш уран бүтээлээ тасралтгүй туурвиж байгаа ажээ. Эл үзэсгэлэн нь түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэн гэнэ. “Урлахуй” үзэсгэлэндээ тэрээр олон урсгал, чиглэл, техникийг харуулахыг зорьсон 30 гаруй бүтээлээ дэлгэх юм байна.
Урлахуй үзэсгэлэн нэгдүгээр сарын 15-21-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх нь ээ.
Э.ТЭКҮ