Тереза Мейгийн "Брексит" бүтэлгүйтжээ | News.MN

Тереза Мейгийн "Брексит" бүтэлгүйтжээ

Тереза Мейгийн "Брексит" бүтэлгүйтжээ

Тереза Мейгийн "Брексит" бүтэлгүйтжээ

Австрийн Салзбург хотноо болсон уулзалтаар Их Британийн ерөнхий сайд Тереза Мей өөрийн "Чек" Брексит /Britain Exit/ төлөвлөгөөгөө танилцуулсан нь бүтэлгүйтжээ.

Европын консулын ерөнхийлөгч Доналд Туск Их Британийн ерөнхий сайд Тереза Мейгийн толилуулсан Европын холбооноос гарах Брексит төлөвлөгөөг үл зөвшөөрч “хэрэгжих боломжгүй” хэмээн хэлжээ.

Европын консулын ерөнхийлөгч Доналд Туск

Харин Германы канцлер Ангела Меркел чөлөөт эдийн засгийн худалдааны бүсэд ямар ч төвийг сахисан хэлэлцээр хэрэггүй хэмээн санал бодлоо хуваалцсан байна.

Тэгвэл Францын ерөнхийлөгч Эммануел Макрон британчуудад Брекситийг санал болгосон хүмүүс бол “худалч” тэд өөрсдийн санаачилсан төслийг эцсийн хүртэл үзээгүй зугтаасан хэмээн шүүмжилсэн аж.

Энэхүү Их Британийн ерөнхий сайд Тереза Мейгийн зохион байгуулсан гурван талт уулзалтад тэрбээр парламентын гаргасан төслийг зөвшөөрүүлэхээр бусад орны тэргүүлэгчтэй маргалдсан. Учир нь Их Британийн парламент өнгөрсөн долдугаар сард “Чек” төслийг Европын холбооны төлөөлөгчдөд зөвшөөрүүлж чадаагүй хэмээн Тереза Мей зэмлэл хүртсэн аж.

Сэтгүүлчдэд Тереза Мей Европын консулын ерөнхийлөгч Доналд Тусктай уулзсан нь эрэмгий үйлдэл болсноо ярьжээ. Гэхдээ Чек төсөл байж болох хамгийн бодитой Брекситийн хувилбар байсныг мэдэгдсэн байна.

“Одоогийн байдлаар бидэнд байгаа хамгийн найдвартай мөн боломжийн саналтай хувилбар бол Чек” хэмээн Тереза Мей  цугласан сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

2018 оны аравдугаар сард Европын холбооны ээлжит чуулган болно.  Энэ үеэр Брекситтэй холбоотой бүх асуудал ил болно. Уулзалтад оролцсон Европын улс орны гишүүд Их Британид дахин өөр төсөл санаачилж ирэхийг зөвлөжээ.

 

Францын ерөнхийлөгч Макрон үүнийг Их Британийн ард иргэдийн сонголт болохыг ойлгож байгаа гэхдээ тулгамдаж буй асуудалд хялбар гарц байх юм шиг бодсон хүмүүс түлхсэн хэмээн мэдэгдсэн байна.

“Брексит бидэнд нэг л зүйлийг тод харууллаа. Европын холбоогүйгээр бүх зүйл бүтэх мэт ярьж, сайн сайхан болж асар их мөнгө хэмнэх талаар ярьж байгаа хүмүүс бол худалч. Тэд дараа өдөр нь бүгдээрээ асуудлаас зугтсан” хэмээн ерөнхийлөгч Макрон ярьжээ.

Их Британи Европын холбооноос 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр гарахаар товлосон байгаа ба 2018 оны арваннэгдүгээр сард  Брексит /Britain Exit/ хэлэлцээг эцэслэх ёстой аж.

ЭХ СУРВАЛЖ: CNN
Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-21 202.126.89.246

Ene mandah gej iamar setguulch bna aa? Heden honogin umnu trump hiatad 200 terbum usd tatvar tavichihlaa geed bas tenegteed baisan. News.mn iim dooshoo orchihson ium uu?

Avatar

Зочин 2018-09-21 64.119.21.181

Англи жомбого эмгэн Меркелийг хордуулчихвий дээ! ха ха ха ха ха

Avatar

EU консул гэнээ ккк 2018-09-21 2.243.65.220

Европийн консул? Сэтгуулчийн мэдлэгэ = ноль!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж