Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль/АШУҮИС/-ийн захирал, АУ-ны доктор, профессор Ж.Цолмон, Монгол дахь Жайкагийн төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Ямашита сэккэй ХК-ийн төслийн менежер Цүмото Тадаёши зэрэг албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн харьяа эмнэлэг баригдаж байгаа юм. Уг эмнэлгийг 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар болжээ.
Энэхүү сургалтын зориулалттай эмнэлэгт
"Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийг барих шийдвэр гарсан. Ингээд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар эмнэлэг баригдаж байна.
Сургалтын зориулалтаар баригдаж байгаа тус эмнэлэг ашиглалтад орсноор мэс засал, дотор, зүрх судас, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламжийг нарийн мэргэжлийн бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж.
Тус эмнэлэг нь жилдээ амбулаторийн үзлэгийг 180,000 хүнд, 4,300 хүнд хэвтүүлэн эмчлэх, 2,060 хүнд мэс ажилбар хийх, 150 резидент эмч ажиллуулах, 9,000 гаруй хүнд СТ, MRI, Angiography-ийн оношилгоо, эмчилгээ хийх хүчин чадалтай байна. Сургуулийн эрдэмтэн багш нар нийлсэн 300 гаруй хүн ажиллах аж.
Одоогоор Монгол-Япон сургалтын эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай 149 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь төслийн санхүүжилтээр Япон улсаас нийлүүлэгджээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ