Тарганд коланаас их сахар агуулагддаг | News.MN

Тарганд коланаас их сахар агуулагддаг

Тарганд коланаас их сахар агуулагддаг

Тарганд коланаас их сахар агуулагддаг

Йогурт буюу тарганд маш их хэмжээний сахар агуулагддаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Дэлгүүрт зарагддаг ихэнх тараг нь маш их хэмжээний сахарын агууламжтай байдаг ч хүмүүс эрүүл хүнс хэрэглэж байна гэж эндүүрцгээдэг аж.

"Хүмүүс судалгааны үр дүнг хараад итгэхгүй ч байж магадгүй. Гэхдээ энэ бол үнэн тоо, баримт ” хэмээн Их Британийн Лийдс их сургуулийн эрдэмтэн хэлсэн байна.

Их Британийн дэлгүүрүүдээр зарагдаж байгаа 900 орчим тарганд явуулсан судалгааны үр дүнд Грек маягаар бүрсэн органик тарагнаас бусад бүх төрлийн тарагны сахарын агууламж кола ундааныхаас их болох нь тогтоогджээ. Дунджаар 100 гр тараг тутамд 16,4 гр сахар агуулагддаг ажээ. Бага насны хүүхдүүдэд зориулсан жижиг савтай тараг 100 гр тутамд 10,8 гр буюу хоёр дөрвөлжин ёотонтой дүйцэхүйц сахар агуулдаг. Харин 100 гр кола ундаанд 9 гр сахар агуулагддаг байна. Гэрийн нөхцөлд бүрсэн тараг ч мөн адил бага хэмжээний сахартай байдаг гэнэ.

Эх сурвалж: www.telegraph.co.uk

Н.АМГАЛАНТУУЛ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж