Ерөнхий сайд АНУ-д оршин суугаа монгол иргэдтэй уулзав | News.MN

Ерөнхий сайд АНУ-д оршин суугаа монгол иргэдтэй уулзав

Ерөнхий сайд АНУ-д оршин суугаа монгол иргэдтэй уулзав

Ерөнхий сайд АНУ-д оршин суугаа монгол иргэдтэй уулзав

Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр АНУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариу өгөв.

Тэрээр энэ удаагийн АНУ-д хийж буй айлчлалын дүнгээр хоёр талын харилцаа шинэ шатанд гарч, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг онцолж,  Монгол, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг тохирч хэрэгжүүлэхээр болсныг мэдээлэв.

Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас хилийн чанадад аж төрж буй буй иргэдээ хамгаалах, тэдэндээ шаардлагатай үед тусалж дэмжих зэрэг авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, АНУ-д манай иргэд зорчих, оршин суух таатай эрх зүйн орчинг бүрдүүлэхэд зарим ахиц гарч,  монгол иргэд АНУ-д H2A, H2B визээр хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргуулсныг онцлон тэмдэглэв.

Энэхүү уулзалтад АНУ-ын Вашингтон ДиСи орчмын Монголчуудын холбоо, “Монгол соёлын төв” ТББ,  Вашингтон хот дахь Монгол сургууль, “Соёл” төв зэрэг монголчуудын үүсгэл санаачилгын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид зэрэг 150 гаруй иргэн оролцов.

Өнөөдрийн байдлаар АНУ-д 30 гаруй мянган монгол иргэн оршин сууж байна. 1999-2017 онд  манай улсын 160 гаруй мянган иргэн АНУ-д зорчсон бөгөөд жилд дунджаар 10 гаруй мянган монгол иргэн АНУ-д зорчиж байна.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Great success 2018-09-21 146.151.119.169

Great success to Prime Minister U. Khurel such.

Ану 2018-09-21 63.139.102.133

Манай ерөнхий сайд үнэхээр хүчирхэг хүн юм аа. Харахад хүртэл сайхан эр хүн шүү. Монгол эрчүүд ийм л байх хэрэгтэй.

Ану 2018-09-21 63.139.102.133

Манай ерөнхий сайд үнэхээр хүчирхэг хүн юм аа. Харахад хүртэл сайхан эр хүн шүү. Монгол эрчүүд ийм л байх хэрэгтэй.

Зочин 2018-09-21 43.242.242.237

Хvрэлсvхээ, тэр Мянганы сорилтын сангийн Монголын хорооны дарга Содонтогос гэдэг тереес терсен тэрбумтан авгайгаа халаачээ!!! Емнvvр чинь ороод ярилцлага егеед байгаа бишvv!!! Эгч дvv нартайгаа дарга нарын доодохыг долоож олон жил хоолоо олж иддэг авилгачин гэр бvд, ердийн нэг орчуулагчаас еер чадваргvй авгай араар чинь хентреед л яваад байх юм наана чинь.

Зочин 2018-09-21 203.217.138.1

Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээ гэхэд арай дэндүү байна. ...160 гаруй, 30 гаруй мянга, 10 гаран мянган иргэн .... юу гэж ойлгох вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж