Нийслэлд өрсөлдөх шилдгүүдээ тодруулна

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Нийслэлд өрсөлдөх шилдгүүдээ тодруулна

Нийслэлд өрсөлдөх шилдгүүдээ тодруулна

Сүхбаатар дүүргийн “Манай хороо-миний гудамж” аяны Засаг даргын орлогч Ц.Шижирээр ахлуулсан ажлын хэсгийн тайлангийн хурал боллоо.

Нийслэлийн хэмжээнд иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг энэ оны 03 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01 хүртэл аян зарлаж, өрнүүлсэн билээ.

Энэ удаагийн хурлаар хороодын Засаг дарга нар хороондоо хийсэн ажлаа тайлагнаж, идэвхтэй оролцож, амьдрах орчноо сайжруулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагаа нэрлэлээ.

Хороо тус бүр аяны хугацаанд зорилго, чиглэлийг сурталчлан таниулах, иргэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжээ идэвхжүүлэн ажиллахын зэрэгцээ тохижилтын ажил, хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, ногоон байгууламж нэмэгдүүлэхээр чамгүй хөдөлмөрлөжээ.

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангуулах чиглэлээр зохион байгуулсан энэхүү аянд оролцсон та бүхэндээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Мөн нийслэлийн хэмжээнд хийсэн бүтээснээрээ өрсөлдөх аж ахуйн нэгж, айл өрхүүдийн шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд ирэх 7 хоногт нэрс нь тодрох юм.

Эх сурвалж: СБД

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж