Төрийн Департаментын шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдтай уулзав | News.MN

Төрийн Департаментын шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдтай уулзав

Төрийн Департаментын шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдтай уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 9 дүгээр сарын 20-нд  АНУ-ын Төрийн Департаментын Олон улсын шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Браунбэк-тай уулзаж ярилцав.

Ноён С.Браунбэк өнгөрсөн 7 дугаар сард Вашингтон хотноо болсон Шашны  эрх чөлөөний тухай Сайд нарын анхдугаар Бага хурлын үеэр Сайд Д.Цогтбаатартай уулзаж байснаа дурдаж, монголын тал дээрх Бага хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд ач холбогдол өгч ГХЯ-ндаа шашны эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилон ажиллуулж байгаад талархал илэрхийлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улс шашин шүтэх эрх чөлөөний асуудлыг эрхэмлэдгийг онцолж, шашныг олон улсын эв нэгдэл, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд чиглүүлж ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн тэрээр 2019 онд Азийн буддистуудын энхтайвны Бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, Америкийн ижил төрлийн байгууллагуудаас оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-21 43.242.242.237

Хvрэлсvхээ, тэр Мянганы сорилтын сангийн Монголын хорооны дарга Содонтогос гэдэг тереес терсен тэрбумтан авгайгаа халаачээ!!! Емнvvр чинь ороод ярилцлага егеед байгаа бишvv!!! Эгч дvv нартайгаа дарга нарын доодохыг долоож олон жил хоолоо олж иддэг авилгачин гэр бvд, ердийн нэг орчуулагчаас еер чадваргvй авгай араар чинь хентреед л яваад байх юм наана чинь.

Avatar

Зочин 2018-09-21 202.179.27.112

Далай ламыг урих талаар ярилцсан гэж ойлгож болох уу.

Avatar

Зочин 2018-09-21 213.143.49.64

Хээцэсс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж