Төрийн Департаментын шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Төрийн Департаментын шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдтай уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 9 дүгээр сарын 20-нд  АНУ-ын Төрийн Департаментын Олон улсын шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Браунбэк-тай уулзаж ярилцав.

Ноён С.Браунбэк өнгөрсөн 7 дугаар сард Вашингтон хотноо болсон Шашны  эрх чөлөөний тухай Сайд нарын анхдугаар Бага хурлын үеэр Сайд Д.Цогтбаатартай уулзаж байснаа дурдаж, монголын тал дээрх Бага хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд ач холбогдол өгч ГХЯ-ндаа шашны эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилон ажиллуулж байгаад талархал илэрхийлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улс шашин шүтэх эрх чөлөөний асуудлыг эрхэмлэдгийг онцолж, шашныг олон улсын эв нэгдэл, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд чиглүүлж ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн тэрээр 2019 онд Азийн буддистуудын энхтайвны Бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, Америкийн ижил төрлийн байгууллагуудаас оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж