Шинэ оны дараахан буюу нэгдүгээр сарын 6-ний өдөр “Мicrosoft” компани “Nokia-215” хэмээх шинэ гар утсаа олон нийтэд танилцууллаа. Энэхүү утас нь mp3 тоглуулагч, радио, тоглоом, цаг агаар зэрэг өдөр тутмын хэрэглээний программуудыг багтаахаас гадна Facebook, Twitter зэрэг сошиал сайтуудын арр-ыг ч ашиглах боломжтой ажээ. 29 ам.долларын үнэтэй энэхүү гар утас 29 хоног цэнэгээ барих чадвартайгаараа бусдаас давуу талтайг үйлдвэрлэгчид онцолж байна.
Түүнчлэн “Nokia-215” утас нь гар чийдэн болгон ашиглах гэрэлтэй бөгөөд энэ нь орой харанхуй, эсвэл гэрэлгүй орчинд асаах зориулалттай бүтээгдсэн байна. “Nokia- 215” утсыг Африкийн болон бусад хөгжил буурай орны хүмүүст илуу хэрэгтэй зохимжтой гэдгийг зохион бүтээгчид ч тодотгосон байна. Удахгуй худалдаанд гарах “Nokia-215” Ойрхи Дорнод, Африк, Ази болон Европт түрүүлж худалдаалахаар төлөвлөжээ.
Б.СОНИНБИЛЭГ