Мишээл: Чинээлэг залуу гэр бүлийн сонголт | News.MN

Мишээл: Чинээлэг залуу гэр бүлийн сонголт

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Мишээл: Чинээлэг залуу гэр бүлийн сонголт

Хөнгөн романтик аялгуу, зөөлөн дулаан өнгө аяс, инстаграм эсвэл загварын томоохон сэтгүүлүүдээс харж байсан гоёмсог декор, тансаг тавилгууд, хэдий удаан суусан ч хэзээ ч уйдамгүй сэтгэл тайтгарах гайхалтай орчин.  Яг энэ орчинг, яг энд байгаа бүх зүйлсийг гэртээ аваачиж тавьчихаад нүд баясаж, сэтгэл бахдсан энэ мэдрэмжээ өдөр бүр мэдрэх юмсан.

Франц гэх тодотголтой Notting Hill брэндийн үзэсгэлэнгийн танхимыг сонирхон судалж ирсэн миний сэтгэгдэл энэ. Аргагүй дэлхийн 5 тивд тархсан олон улсын брэнд учраас аль ч улсынх нь үзэсгэлэнгийн танхим нэг стандартны байх ёстой гэнэ. Монголд өмнө харагдаж байгаагүй  орчин, цогц шийдэл санагдсан учир энэ брэндийн талаар уншигч та бүхэндээ товч мэдээ бэлтгэв.

Европын эртний өв уламжлал, соёлыг харуулсан Лондон хотын эртний жижиг тосгоны Notting Hill нэрээр нэрлэгдсэн уг брэнд  Европын классик, сонгодог хэв маягаар тавилгаа урладаг нь энэ нэрийг өгөх гол шалтгаан болсон байна. Мөн хайр сэтгэлийн түүхийг өгүүлсэн Notting Hill хэмээх киноноос үүдэн хайр сэтгэлийг илэрхийлэх өнгө аястай загваруудыг урладаг ажээ.

Notting Hill брэнд нь Итали, Испани, Япон зэрэг олон улсын чадварлаг дизайнеруудын урласан уран нарийн хийцлэлтэй, жинхэнэ тансаг зэрэглэлийн цул модон тавилга юм.

Уг брэнд нь дотроо олон цувралуудтай бөгөөд Beechwood модоор урласан ART коллекц, Шинэ Зеландын нарс модоор урласан LOVING HOME коллекц Монголд худалдаалагдаж байгаа юм байна. Уг брэнд нь сийлбэрийг онцгойлон авч үздэг бөгөөд эрх мэдэл, эрх чөлөө, цэвэр цэмцгэр байдлыг бэлгэддэг Франц үндэстний бэлгэ тэмдэг яргуй цэцэг, гоо үзэсгэлэн хайр дурлалын бэлгэдэл сарнай цэцэг, үнэ цэнэ тансаг байдлын илэрхийлэл хясааны дүрсийг уран нарийн сийлж тавилга бүрийнхээ деталь хэсэгт оруулан чимэглэж өгчээ.

Алтан шаргал, зөөлөн ягаан өнгөтэй дороо сэвсгэр зөөлөн дэвсгэртэй хаан унтлагын өрөөний тавилгууд, пастель цэнхэр, номин ногоон, романтик ягаан зочны өрөөний буйдангууд, таны гэрийг цэлгэр, цэвэрхэн тансаг харагдуулах цагаан шаргал өнгө аяс нь Францын эрхэм дээд язгууртнуудын хэрэглээг орчин үеийн хэв маягтай хослуулсан гэлтэй.

Классик тавилга гэхээр гүн бор хэт нүсэр, ахимаг насны гэр бүлийн хэрэглээ байдлаар төсөөлж байсан надад гайхам сайхан шинэлэг мэдрэмжийг өгсөн Notting Hill брэнд 80 м2 дээш хэмжээтэй байртай чинээлэг залуу гэр бүлд зориулсан ажээ.

Францын халуун дулаан романтик өнгө аясыг илэрхийлсэн Notting Hill брэнд нь Монголын хамгийн том Мишээл тавилгын их дэлгүүрийн В9 үзэсгэлэнгийн танхимд байрлаж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, бүтээгдэхүүний талаар сонирхсон хэн бүхэн доорх холбоосуудаар холбогдоорой.

Утас: 7000-0400

Facebook: NORDIC-Handcrafted wood furniture

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж