Өнгөрсөн зуны солилцоо, наймааны цонхоор Францын "Монако" клубээс "Манчестер Юнайтед" клубт зээлээр ирсэн Колумб довтлогч Радамель Фалкаогийн гэрээг жинхлэх эсэх талаар энэ өвлийн солилцоо, наймааны цонхоор бус ирэх дөрөвдүгээр сард шийдэх гэнэ.
Түүнийг энэ өвөл Италийн "Ювентус" клуб өөрсдийн эгнээндээ нэгтгэнэ гэх шуум явьж байсан хэдий ч "Юнайтед" түүнийг улирал дуустал ажиглахаар шийдсэн бололтой. Хэрэв түүнийг эргэн шилдэг формондоо орж чадвал "Улаан чөтгөрүүд" түүний гэрээг жинхлэх гэнэ. Одоогийн байдлаар 28 настай Колумб залуугийн хувьд Премьер лигт ирсэн цагаасаа хойш гурван гоол оруулаад байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn