Та хоол идсэнийхээ дараа бүсээ суллаж, хэсэг хугацааны дараа бүсээ чангалах зэрэг үйлдлийг хэр олон хийдэг вэ? Үүнийг таны тэлээ өөрөө автоматаар хийдэг болчихвол ямар санагдаж байна.
Belty нэртэй ухаалаг тэлээ нь гар утастай wifi-гаар холбогдон таны бэлхүүс, гэдэсний тойргийн хэмжээ, өөхлөлт зэргийн үзүүлэлтийг нэмэгдэж хасагдаж байгааг хянан бүхий л мэдээллийг илгээхээс гадна таны биенд тохируулан автоматаар хэмжээгээ өөрчилж чадах чадвартай юм байна.
Ингэснээр та гэдэс хэсгээрээ таргалж, турж байгаагаа өдөр бүр хянахаас гадна тэлээ тань барих эсвэл хэт сул байх гэдэг асуудлаас бүрэн ангижрах юм байна.
Энэхүү тэлээг энэ оны сүүл гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа аж.
Т.БИЛГҮҮН