Гурван хүнийг хөнөөсөн эмэгтэй өөрийгөө бууджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Гурван хүнийг хөнөөсөн эмэгтэй өөрийгөө бууджээ

Гурван хүнийг хөнөөсөн эмэгтэй өөрийгөө бууджээ

АНУ-ын Rite Aid сүлжээ эмийн сангийн Мэриланд муж дах салбарт өчигдөр /2018.09.20/ гар буугаар зэвсэглэсэн 26 настай эмэгтэй хамт ажилладаг гурван хүнийг буудан хороож, мөн гурван хүнийг шархдуулан эцэст нь өөрийн  толгой руугаа хоёр удаа буудан амиа егүүтгэжээ. Тус хэрэг Rite Aid эмийн сангийн хангамжийн агуулахад болсон бөгөөд хэрэг гарсан тухайн бүс нь үйлдвэрлэл худалдааны томоохон төвүүд төвлөрсөн ойролцоогоор 1000 орчим ажилчидтай  хөл хөдөлгөөн ихтэй газар юм байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр хэрэгтэн түр ажилтан байсан ба ажил дээр гарсан маргааны улмаас өс хонзонгийн сэдэлтэйгээр хохирогчдыг буудсан байх магадлалтай аж. Хэрэг хурдан хугацаанд болж өнгөрсөн бөгөөд өглөөний 09.00 цагийн үед цагдаад дуудлага өгч цагдаа нар таван минутын дотор ирсэн байна. Одоогоор хэрэг гарсан газрын ойр орчмын замыг хаан мөрдлөгийн ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж