Тайваний нийслэл Тайпей хотын шинэ дарга Ко Венье өнгөрсөн нэгдүгээр сарын 2-ны шөнө метрогоор зорчсон зураг цахим сүлжээнд шуугиан тарьжээ. Шинэ албан тушаалдаа томилогдоод хоёр долоо л хонож буй хотын захирагч “сүржин” хамгаалагчидгүйгээр энгийн иргэд шиг метрогоор зорчсонд олон нийт хуваагдмал үзэл бодолтой байна. Тайвань, Хятадын цахим сүлжээнд Ко Веньегийн үйлдлийг сайшаагчид шүүмжлэгчдээс хавьгүй их байгаа аж. Тухайлбал, “Weibo”-гийн нэг хэрэглэгч “Харав уу? Хэрэв хятадууд ч сонгох эрхтэй байсан хотын дарга тусгай эрхтэйгээр автозамаар зорчиж, хаа яваа газар нь олон хүн дагаж явахгүй байсан” гэж бичжээ. Түүнчлэн зарим хүмүүс хотын дарга хамгаалагчгүйгээр зорчих нь халдлагад өртөх аюултай гэж үзжээ. Учир нь өнгөрсөн 2014 онд Тайпейн метронд хутгатай этгээд дөрвөн хүний амийг хөнөөсөн халдлага гарсан аж.
Үүний зэрэгцээ “Facebook” дэх постон дор хотын даргын эхнэр тухайн үед нөхөртэйгөө хамт метрогоор зорчиж явсан ч өөр газар суудал эзэлсэн байснаа тайлбарлажээ.
Өмнө нь 2011 онд Хятад дахь АНУ-ын Элчин сайд нисэх буудлын “Starbucks” кофешопт хамгаалагчидгүй, ачаагаа барьсан явж буй зураг “Weibo” цахим сүлжээнд дээрхтэй ижил дуулиан дэгдээж байсан аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж:CNN