Олон улсын ТББ-ууд агаарын бохирдлыг бууруулах болон нэхмэлийн салбарыг хөгжүүлэхээр хамтран ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Олон улсын ТББ-ууд агаарын бохирдлыг бууруулах болон нэхмэлийн салбарыг хөгжүүлэхээр хамтран ажиллаж байна

Олон улсын ТББ-ууд агаарын бохирдлыг бууруулах болон нэхмэлийн салбарыг хөгжүүлэхээр хамтран ажиллаж байна

Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй гурван төслийн есдүгээр сарын 19-нд “Best Western Туушин” зочид буудалд боллоо.  Нийт 5,000,000 еврогийн төсөвтэй энэхүү төслүүд нь:

  • Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид /AVSF/-ын хэрэгжүүлж буй Монголын нэхмэлийн салбарын байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөл
  • Пипл ин нийд /ПИН/-ийн хэрэгжүүлж буй Амьсгалах эрх – Улаанбаатар хот болон Архангай аймагт агаарын бохирдлын мэдээлэл, үйл ажиллагааны талаарх ил тод байдал болон хариуцлагыг нэмэгдүүлж мэдээллийн хүртээмжтэй системийг бий болгох төсөл
  • Сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, эв нэгдлийн бүлгэм /ЖЭРЭС/ -ээс хэрэгжүүлж буй СОӨП – Улаанбаатар хотын гэр хороололд дулааны алдагдал багатай байшин барихад дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх төсөл юм.

Эдгээр төсөл Монгол улсын эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, бодлого боловсруулагчид ба жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хувьд тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн хэв маягтай болгоход  дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Төслүүдийн хүрээнд хот суурин газрын агаарын бохирдлын асуудлыг тусгайлан хөндөж, Монголын нэхмэлийн салбарын тогтвортой түүхий эд ба үйлдвэрлэлийн аргачлалд чиглэсэн байна.

Европын холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд, ноён Трайан Лаурентий Христеа “Европын холбоо, Монгол улс хоёул “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээ”-нд гарын үсэг зурсан билээ. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд их хэмжээгээр өртөж байгаа бөгөөд нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал маш өндөртэй орнуудын нэг. Эдгээр төсөл нь эрчим хүчний үр ашиг, нөөц баялгийг ихэсгэх, тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх, суурь үйлчилгээг хүртээмжтэй болгох, боловсон, ногоон ажлын байр ихээр бий болгох, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой юм. Төслүүд хэрэгжсэнээрээ хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дэмжиж эдийн засаг, байгаль орчин, нийгмийн салбаруудын ирээдүйн зардлыг бууруулж эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлж ядуурлыг бууруулахад тусална.” хэмээн нээлтийн арга хэмжээний үеэр хэлэв.

Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид /AVSF/-ын хэрэгжүүлж буй Монголын нэхмэлийн салбарын байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөл нь ноолуур, сарлаг, тэмээний ноосыг боловсруулан нэмүү өртөг нэмэх, бэлчээрийн зохицуулалтыг сайжруулах Монгол улсын Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжин ажиллах, тус салбарын хүрээнд нэхмэлийн хангамжийн тогтвортой сүлжээг бий болгоход хувь нэмэр оруулах зорилготой юм.  Төсөл нь (i)  салбарын үйлдвэрлэгчдэд зориулсан баталгаат түүхий эдийн тогтвортой ба албан ёсны эх үүсвэрийг бий болгох хувилбаруудыг боловсруулах, (ii) тэднийг банкны салбартай холбох, бодлого боловсруулагчдыг дэмжих, дүрэм журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, (iii)  хэрэглэгчдийг мэдээллээр хангах, хэрэглэгчдийн тоог өсгөх ажил хэргийг бий болгоход чиглэсэн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, Европын зах зээлийн боломжуудыг танилцуулж, холбоход оршино.

Пипл ин нийд ТББ-ын 2018-аас эхлэн 2019 он дуустал хэрэгжүүлэх “Амьсгалах Эрх” төсөл нь Улаанбаатар хот болон Архангай аймаг дахь Иргэний Нийгмийн байгууллагуудын оролцоо ба дотоодын тайлан бүртгэлийн системд томоохон дэмжлэг үзүүлэх, агаарын бохирдолтой холбоотой мэдээлэл олж авах болон үйл ажиллагаанд мониторинг үнэлгээ хийх чадварыг дээшлүүлж УИХ, хөндлөнгийн хяналт үнэлгээний байгууллагууд ба хэвлэл мэдээллийн байгууллагууд ил тод байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэхийг зорьж байна. Мөн цаашлаад Монгол улсын хот суурин газрын агаарын бохирдлын нөхцөл байдал, агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээллийг хүртээмжтэй болгох, мэдлэг ойлголт өгөх, хяналтын системийг сайжруулж бэхжүүлэхээр зорьж ажиллах юм.

ЖЭРЭС ТББ-ийн 2018-аас 2021 он дуустал хэрэгжүүлэх СОӨП төсөл нь Улаанбаатар хотын гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах ажилд үр дүнтэй шийдэл гарган, дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Үүнд: (i) 1000 өрх гэрийн бие даасан орон байрыг дулааны алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй болгож зассанаар хүмүүсийн хандлагыг өөрчилж, урт хугацаанд хүн амын эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх, (ii) Улаанбаатар хотын  гэр хорооллын бүсийн амины орон сууцны түлш ашиглалт, CO2 болон бичил тоосонцрын түвшнийг бууруулснаар оршин суугчдын зан үйл, хандлагад нөлөөлж улмаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг мэргэжил, арга зүйн хувьд дэмжин, дулаан алдагдлыг бууруулах загварчлалыг бий болгохоос гадна айл өрхүүдийг санхүүгийн зуучлалтай холбон, мэдээлэл ойлголтыг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний тогтвортой байдлыг хангах зорилготой.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж