Японд суурьших гадаад иргэдийн тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Японд суурьших гадаад иргэдийн тоо өсчээ

Японд суурьших гадаад иргэдийн тоо өсчээ

Япон улсад амьдарч буй гадаад иргэдийн тоо өсчээ.  Одоогийн байдлаар 2637251 гадаад иргэн Япон улсад суурьшин амьдарч байгаа нь нийт хүн амынх нь хоёр хувьтай тэнцэж байгаа аж. 2017 онд энэ тоо 75403 -аар өссөн болохыг Хууль зүйн яамнаас мэдээлжээ. Гадаадын иргэдийн олонхийг сурагч, оюутнууд, дадлагажигч, мэргэшиж буй хүмүүс бүрдүүлж байна.

Япон улсын  Дотоод хэргийн яам 2018 оны долдугаар сарын 1-ний байдлаар 126 сая хүн амтай талаарх судалгааг олон нийтэд дэлгэжээ.

Токио хотод үйл ажиллагаагаа явуулдаг Вьетнамын кафед цугласан иргэд

Засгийн газар одоо тулгамдаж буй ажиллах хүч хүрэлцэхгүй асуудалд шийдвэр олохоор ирэх оны дөрөвдүгээр сард шинэ визний ангилал нэвтрүүлэхээр зэхэж байгаа аж.

Япон улсад байнгын орших суух эрхтэй 759139 гадаадын иргэн байдаг бөгөөд өмнөх жилийнхтэй харьцуулахад 9948-аар өсчээ. Харин онцгой эрхтэй байнгын оршин суугчид 326190 бүртгэгдсэн нь 3632-оор буурчээ.

Тэгвэл гадаадын сурагч, оюутнууд 324245 бүртгэгдсэн нь өмнөх жилээс 12740 -өөр өссөн байна. Харин дадлагажигч  буюу мэргэшиж буй ажилтнууд 285776 болсон нь  11543-аар өссөн үзүүлэлт аж. Улсаар нь ангилбал БНХАУ-ын иргэд 741656 буюу 30 хувь, Өмнөд Солонгосын иргэд 452701, Вьетнамын иргэд 291494, Филиппиний иргэд 266803 бол Бразил улсаас 196781 иргэн Япон улсад оршин сууж байна.

ЭХ СУРВАЛЖ: ASAHI
Г. МАНДАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж