Цасанд боогдсон 1450 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав | News.MN

Цасанд боогдсон 1450 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

Цасанд боогдсон 1450 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

Цасанд боогдсон 1450 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ихээхэн хэмжээний цас орсны улмаас  Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозам цасанд хаагдан хальтиргаа гулгаа мөсжилт үүсэж, олон тооны хүн, машин Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “52-ын даваа”-нд цасанд боогдсон тухай дуудлага 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагаас 22:30 цагийн хооронд ОБЕГ-т ирсэн.

Дуудлагаар ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс болон “Баянчандмань АЗЗА” ТӨХК болоод автомашины “Пажеро”  “Ланд 100”, “Прадо”, “Сүбару” клубын нийт 60 гаруй хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цасанд боогдсон нийт 433 автомашин, 1450 иргэнийг аюулгүй газарт гарган ажиллалаа.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Тахилтын даваа” болон “ Бөө булгийн даваа” гэдэг газруудад  цас орж зам даваа мөстсөний улмаас автомашинуудын бөөгнөрөл үүссэн тухай дуудлагаар  аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид  болон  “Баянгол АЗЗА” ТӨХК-ийн  нийт 22 алба хаагч, хоёр  техник хэрэгсэлтэйгээр ажиллаж,  “Тахилтын даваа”-ны автозамын мөстсөн хэсгийг хусаж цэвэрлэн 270 орчим автомашин, 810 иргэнийг, “Бөө булагийн даваан”-д 18 автомашин, 71 иргэнийг аюулгүй нэвтрүүлэн авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2018-09-21 66.181.161.20

Хеделгеен нээлээ гэж зарлаад байгаач одоо хуртэл зогсож бна .Цас орохыг угтуулаад зам хаагддаг 3 хан даваан дээрээ хэдэн замчин 1,2 техник байлгаж болдоггуй юм байхдаа.Нам дор газруудын зам зугээр хийх юм алга хэдхэн даваагаа арчилж баймаар дааонцгой замынхан замын Цагдаагийн Дарга нараа

Avatar

Зочин 2018-09-21 66.181.161.20

Хеделгеен нээлээ гэж зарлаад байгаач одоо хуртэл зогсож бна .Цас орохыг угтуулаад зам хаагддаг 3 хан даваан дээрээ хэдэн замчин 1,2 техник байлгаж болдоггуй юм байхдаа.Нам дор газруудын зам зугээр хийх юм алга хэдхэн даваагаа арчилж баймаар дааонцгой замынхан замын Цагдаагийн Дарга нараа

Avatar

Иргэн 2018-09-21 103.206.195.163

Цаг агаарын гамшигт үзэгдэл болох тухай зарлан мэдээллээд байхад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй, авто замыг орой 17 цаг хүргэж хаах шийдвэр гаргаж байхад ийм түгжрэл үүсэлгүй яахав дээ. тэр хэмжээгээр үргүй зардал гарч байгаа шүү дээ. За энэ ч өнгөрсөн хэрэг. Нөгөө будаа тариа юу болов ХААХҮЯ, буудайн сангийнхан их л ургац авахаар ТВ-ээр ярилцлага өгөөд байсан юу болоод дуугарахгүй байна. Тариа цасанд бага дарагдсан бол бидэнд л хэрэгтэй гэдгийг сайн ойлгож байна.

Avatar

Пажеро 2018-09-21 202.21.127.164

Пажеро клубынхэн ч бараг Монгол улсын онцгой байдлын албаны нэг хэсэг нь болж дээ. Зам хаагдахаар л Пажерогийн залуусыг дуудна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж