Бишрэлт групп CACCI-ны “Байнгын гишүүн компани” боллоо

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Бишрэлт групп CACCI-ны “Байнгын гишүүн компани” боллоо

Бишрэлт групп CACCI-ны “Байнгын гишүүн компани” боллоо

Бишрэлт групп гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж “Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбоо (CACCI)”-ны “Байнгын гишүүн компани” боллоо

Монгол Улсад 2018 оны 9 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбоо (CACCI)-ны Ерөнхийлөгч Джамал Инайшвили амжилттай айлчиллаа. Тус айлчлалын хүрээнд Бишрэлт групп нь ази номхон далайн улс орнуудтай харилцах хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс Ази, Номхон далайн бүсийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбоо (CACCI)-ны “БАЙНГЫН ГИШҮҮН”-ээр элссэн юм. Бишрэлт группийн Гүйцэтгэх захирал А.Чинбишрэлт энэхүү түүхэн үйл явдалд оролцохдоо тус үйл ажиллагаа нь бидний бизнесийг дараагийн шатанд хүргэхэд том түлхэц болох юм гэдгийг цохон тэмдэглэсэн.

CACCI нь Австрали, Шинэ зеланд, Япон, БНСУ, Сингапур, Тайван, Папуа-Шинэ Гвиней зэрэг бүс нутгийн 28 улс, худалдаа, аж үйлдвэрийн 47 танхим, тэдгээрт харъяалагдах компаниудыг өөрийн эгнээндээ нэгтгэсэн бизнес нэгдэл бөгөөд гишүүн улсуудтай бизнесийн харилцаа тогтоож, туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх; эдгээр улсуудын амжилттай яваа бизнес моделоос суралцах, шинэ технологи нэвтрүүлэх, өөрийн компанидаа хэрэгжүүлэх; нэтворкинг өргөжиж хөрөнгө оруулалт татах  зэрэг боломжуудыг бий болгох олон төрлийн ач холбогдолтой билээ.

Мөн CACCI-ын Ерөнхийлөгч Джамал Инайшвилийн айлчлалын хүрээнд Ази, Номхон далайн бүсийн 8 орны  Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимуудын 30 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон “CACCI-ГААР ДАМЖУУЛАН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ НЬ”  олон улсын чуулганд Бишрэлт групп амжилттай оролцсон юм. Тус хуралд МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн гишүүд болон гишүүн компаниуд, яам, тамгын газрын холбогдох ажилтнууд, Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбоо (CACCI)-ны Ерөнхийлөгч Джамал Инайшвили болон Торгоны замын Олон улсын Худалдааны танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жунхан зэрэг зочид төлөөлөгчид, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдаас ирүүлсэн мэндчилгээг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр уншиж танилцуулсан юм.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж