Филиппины гуравдугаар Бениньо Акино Ерөнхийлөгч 18 бүсгүйтэй дотно харилцаа үүсгэж явжээ. Эдүгээ 54 настай тэрбээр ийм олон бүсгүйтэй үерхэж явсан ч хэнтэй нь ч гэрлээгүй юм. 2010 онд Ерөнхийлөгчөөр томилогдох үед нь Акиногийн хайр дурлалын асуудал сөхөгдөж, түүний амьдрал, карьерт нь нөлөөлөх болсон байна.
Гуравдугаар Акино тухай бүрт хэвлэл мэдээллийнхний асуултад “Нэг өдрийн өмнө нь ч гэсэн хүүхэдтэй болохын тулд сэтгэл нийлэх залуу эмэгтэйг хайж байна” гэж хариулж, асуудлаас бултаж иржээ. Гэвч 18 настайгаасаа хойш охид эмэгтэйчүүдийг бээлий шигээ л сольж ирсэн гуравдугаар Акино Ерөнхийлөгчийн хувьд эхнэр авна гэдэг хүндхэн даваа аж. Филиппиний “Star” сонинд нийтлэгдсэнээр Ерөнхийлөгч 18 настайгаасаа эхлээд өнөөдрийг хүртэл 18 эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэж явсан гэнэ.
Гэсэн ч олон янзын нөхцөл байдлын улмаас гэрлэж чадаагүй байна. Түүнтэй багш, сэтгүүлч, хувьцааны брокер гээд төрөл бүрийн л мэргэжилтэй бүсгүйчүүд хайрын романс үүсгэж байсан удаатай аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Акино хэвлэлд өгсөн ярилцлагатаа “Миний хайр кола шиг. Эхэндээ амттай сайхан, түүний дараа бага зэргийн чихэрлэг, харин одоо ямар ч амтгүй” гэж ярьж байжээ.
Б.ДАВАА
Эх сурвалж: www.mminfo.mn