Японы Н.Такато 3 дахь, 17 настай Украйн охин анхны алтан медалиа хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Японы Н.Такато 3 дахь, 17 настай Украйн охин анхны алтан медалиа хүртлээ

Японы Н.Такато 3 дахь, 17 настай Украйн охин анхны алтан медалиа хүртлээ

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн ДАШТ эхний өдрөө эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-н жингийн аваргуудаа тодрууллаа. Эрэгтэй 60 кг-н жинд Риогийн олимпийн хүрэл, өнгөрсөн оны дэлхийн аваргын алтан медаль Японы Н.Такато түрүүлж дэлхийн 3 дахь алтан медалиа зүүлээ. Японы Н.Такато хэсгийн аваргын төлөө Азербайжаны бөхийг буулгаж авсан бол хагас шигшээд нутгийн бөх Р.Нагаяматай барилдаж базаригаар хожиж финалд шалгарсан. Тэрбээр аваргын төлөө Оросын Р.Мшвидобадег мөн л базаригаар хожиж аваргын алтан медалийг хүртлээ.

Эрэгтэй 60 кг-н медалийн эзэд:

  • Алт: Японы Н.Такато (олимпийн хүрэл, ДАШТ-ний 3 алт, 1 хүрэл)
  • Мөнгө: ОХУ-ын Р.Мшвидобадзе (ДАШТ-ний анхны мөнгө)
  • Хүрэл: Японы Р.Нагаяма (ДАШТ-ний анхны хүрэл), Гүржийн А.Папинашвили (ДАШТ-ний 2 хүрэл)

Тэгвэл эмэгтэй 48 кг-н жинд олны таамаглаж байснаар хэдхэн хоногийн дараа 18 нас хүрч буй Украйны Дариа Дилодид бүх шилдгүүдийг ялж аваргын алтан медаль хүртлээ. Тэмцээний D хэсгийн тэргүүлэн барилдсан Д.Билодид зоны аваргын төлөө Г.Отгонцэцэгтэй барилдан ялж хагас шигшээд Аргентины алдарт бөх П.Паретог вазаригаар ялж финалдсан. Аваргын алтан медалийн төлөө манай М.Уранцэцэг гавъяатыг ялж гарч ирсэн өнгөрсөн оны дэлхийн аварга Японы Ф.Тонакитай барилдаж ялсан. Ийнхүү Украйны Д.Билодид энэ жилийн турш барилдсан бүх өрсөлдөгч нараа ялж алтан медалийг “түүж” байна. Энэ жинд барилдсан М.Уранцэцэг гавъяат хагас шигшээд Ф.Тонакид торгуулиар, хүрэл медалийн төлөө Г.Отгонцэцэгт мөн хожигдож шагналт 5-р байранд шалгарсан.

Эмэгтэй 48 кг-н медалийн эзэд:

  • Алт: Украйны Д.Билодид (ДАШТ-ний анхны алт)
  • Мөнгө: Японы Ф.Тонаки (ДАШТ-ний алт, мөнгө)
  • Хүрэл: Казахстаны Г.Отгонцэцэг (олимпийн хүрэл, ДАШТ-ний хошой хүрэл), Аргентины П.Парето (олимпийн алт, хүрэл, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл)

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж