Таван байр дулаангүй байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Таван байр дулаангүй байна

Таван байр дулаангүй байна

Цас бүрхэж, утаа дуниартах нь өвөл хаяанд ирснийг сануулна. Энэ үед өвлийн бэлтгэл ажил хэр хангагдсаныг дараах газруудаас тодрууллаа.

ЗАРИМ КОНТОРУУДЫН ШУГАМЫН АЖИЛ ДУУСААГҮЙГЭЭС ТАВ ОРЧИМ БАЙР ДУЛААНГҮЙ  БАЙНА

“Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн шуурхай удирдлага, тохируулгын албаны дарга М.Ууганбаяраас өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явааг тодруулахад “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил одоогоор 99 хувьтай явна. Бэлтгэл хангахын тулд дулааны шугам, хоолой шалгах ажлыг наймдугаар сарын 25-нд дуусгасан. Харин есдүгээр сар 15-нд цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн орон сууцны дулааныг өгөх байсан ч ТЭЦ-4 дээр гарсан гэмтлээс болоод хойшилж, есдүгээр сарын 17-нд өгсөн. Одоогоор Орон сууц нийтийн аж ахуйн нэгж зарим конторуудын шугамын ажил дуусаагүйгээс тав орчим байр дулаангүй  байгаа. Тухайлбал, III, IV, XVI хорооллын зарим байр дулаангүй байгаа тул одоогоор манай бэлтгэл ажил 99 хувьтай байна” гэлээ.

ЗАМ ЦЭВЭРЛЭХ 900 ТОНН БОДИС, 500 ТОНН ДАВСНЫ НӨӨЦТЭЙ

Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас зам талбайн цас хайлуулах давс, бодис хангалттай байгаа эсэхийг тодруулахад дараах мэдээллийг өглөө.

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд зам талбайн халтиргаа, гулгааг арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг нөөцөлж, цэвэрлэгээ үйлчилгээнд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизмын бэлэн байдлыг ханган дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

  • Автобаазын хог тээврийн битүү компакт машин 15, хог тээврийн задгай машин найм, бага оврын ачааны машин тав, тусгай зориулалтын бодис цацах зориулалтын машин 10, хүн тээврийн машин зургаа, зам цэвэрлэгээний машин 20, механизм 12, бохир сорох машин нэг гээд нийт 77 машин техник өвлийн ажил гүйцэтгэхэд бэлэн байна. Мөн шаардлагатай багаж хэрэгсэл болох цохиур 125 ширхэг, бичил төхөөрөмж 15 ширхэг, цасны хусуур-123 ширхэгийг засварлаж, янзалсан.
  • Бодис хүлээн авах талбайг бэлтгэн, гадна талбайн гэрэлтүүлгийг шинээр суурилуулж, гражуудын хаяавчийг засварлаж дулаан алдалтыг багасгасан. Хальтиргаа гулгаа арилгах тусгай зориулалтын бодис 900 тонн, давс 500 тоннын нөөцтэй.
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 156.6 км зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд нийт 370 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ШУГАМ ХООЛОЙГ ЗАСВАРЛАЖЭЭ

Ус сувгийн удирдах газраас өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байгааг тодруулахад “Шугам хоолойн засвар шинэчлэл, шугам хоолойн угаалга зэрэг ажил хийсэн. Манайх өвөлжилтийн бэлтгэл ажлаа 90 хувь хангаад байна. Одоогоор өвөлжилтийн бэлтгэл ажил хангах үүднээс инженерийн нэрэмжит үзлэгийг бүх цэг салбарууддаа хийж байна.

ШАЛГАЛТЫН КОМИСС ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Нийслэлийн Тээврийн газраас өвлийн бэлтгэл ажил ямар төвшинд явааг тодрууллахад “Манайх өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгахаар шалгалтын комисс байгуулан 21 аж ахуйн нэгжид шалгалт хийж байна. Төлөвлөгөөний дагуу ирэх долоо хоногт шалгалт дуусч, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой нэгдсэн дүн гарна” гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-09-21 182.160.34.222

Аль амаараа яриад байгаа юм бэ?

Unshigch 2018-09-21 202.131.236.138

Buyant uhaa 1 horoolold ochigdor l halit ireed onoodor bas alga baina. hudlaa yariad bhiin.

Зочин 2018-09-21 103.212.119.234

БЗД ИЙН 6 ДУГААР ХОРООНЫ МОНТЕДИЙН БАЙР ХАЛАХГҮЙ БАЙНА

Зочин 2018-09-21 202.9.40.154

Сайхан шаах юмаа

Зочин 2018-09-21 202.21.124.17

Сүхбаатар дүүргийн 8-р хороо 11-р хороолол 1-р байрны 314 тоот халаалтгүй хэрэгцээний халуун усгүй байна. Орон сууцны конторт 2 өдөр дараалан утсаар дуудлага өгөхөд одоо хүртэл рга хэмжээ авахгүй байна.

Зочин 2018-09-21 103.229.122.4

Улаанбаатар Дулаан Сулжээ ТЕХК -д замбараагуй байдал ноерхсон газар!!!

Зочин 2018-09-21 203.217.139.226

Чингэлтэф дүүрэгт, урт агааны ард талдхилээд олон баайр огт халуун усгүй сар гаруй хонож байна.

Зочин 2018-09-21 103.9.90.50

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 4 дүгээр байрны 98 тоот айл өнөөдрийг хүртэл дулаан аваагүй байгааг холбогдох газарт нь хүргэж байна.