Таван байр дулаангүй байна

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Таван байр дулаангүй байна

Таван байр дулаангүй байна

Цас бүрхэж, утаа дуниартах нь өвөл хаяанд ирснийг сануулна. Энэ үед өвлийн бэлтгэл ажил хэр хангагдсаныг дараах газруудаас тодрууллаа.

ЗАРИМ КОНТОРУУДЫН ШУГАМЫН АЖИЛ ДУУСААГҮЙГЭЭС ТАВ ОРЧИМ БАЙР ДУЛААНГҮЙ  БАЙНА

“Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн шуурхай удирдлага, тохируулгын албаны дарга М.Ууганбаяраас өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явааг тодруулахад “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил одоогоор 99 хувьтай явна. Бэлтгэл хангахын тулд дулааны шугам, хоолой шалгах ажлыг наймдугаар сарын 25-нд дуусгасан. Харин есдүгээр сар 15-нд цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн орон сууцны дулааныг өгөх байсан ч ТЭЦ-4 дээр гарсан гэмтлээс болоод хойшилж, есдүгээр сарын 17-нд өгсөн. Одоогоор Орон сууц нийтийн аж ахуйн нэгж зарим конторуудын шугамын ажил дуусаагүйгээс тав орчим байр дулаангүй  байгаа. Тухайлбал, III, IV, XVI хорооллын зарим байр дулаангүй байгаа тул одоогоор манай бэлтгэл ажил 99 хувьтай байна” гэлээ.

ЗАМ ЦЭВЭРЛЭХ 900 ТОНН БОДИС, 500 ТОНН ДАВСНЫ НӨӨЦТЭЙ

Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас зам талбайн цас хайлуулах давс, бодис хангалттай байгаа эсэхийг тодруулахад дараах мэдээллийг өглөө.

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд зам талбайн халтиргаа, гулгааг арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг нөөцөлж, цэвэрлэгээ үйлчилгээнд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизмын бэлэн байдлыг ханган дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

  • Автобаазын хог тээврийн битүү компакт машин 15, хог тээврийн задгай машин найм, бага оврын ачааны машин тав, тусгай зориулалтын бодис цацах зориулалтын машин 10, хүн тээврийн машин зургаа, зам цэвэрлэгээний машин 20, механизм 12, бохир сорох машин нэг гээд нийт 77 машин техник өвлийн ажил гүйцэтгэхэд бэлэн байна. Мөн шаардлагатай багаж хэрэгсэл болох цохиур 125 ширхэг, бичил төхөөрөмж 15 ширхэг, цасны хусуур-123 ширхэгийг засварлаж, янзалсан.
  • Бодис хүлээн авах талбайг бэлтгэн, гадна талбайн гэрэлтүүлгийг шинээр суурилуулж, гражуудын хаяавчийг засварлаж дулаан алдалтыг багасгасан. Хальтиргаа гулгаа арилгах тусгай зориулалтын бодис 900 тонн, давс 500 тоннын нөөцтэй.
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 156.6 км зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд нийт 370 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ШУГАМ ХООЛОЙГ ЗАСВАРЛАЖЭЭ

Ус сувгийн удирдах газраас өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байгааг тодруулахад “Шугам хоолойн засвар шинэчлэл, шугам хоолойн угаалга зэрэг ажил хийсэн. Манайх өвөлжилтийн бэлтгэл ажлаа 90 хувь хангаад байна. Одоогоор өвөлжилтийн бэлтгэл ажил хангах үүднээс инженерийн нэрэмжит үзлэгийг бүх цэг салбарууддаа хийж байна.

ШАЛГАЛТЫН КОМИСС ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Нийслэлийн Тээврийн газраас өвлийн бэлтгэл ажил ямар төвшинд явааг тодрууллахад “Манайх өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгахаар шалгалтын комисс байгуулан 21 аж ахуйн нэгжид шалгалт хийж байна. Төлөвлөгөөний дагуу ирэх долоо хоногт шалгалт дуусч, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой нэгдсэн дүн гарна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж