Нийслэлийн МАН-ыг Д.Сумъяабазар удирдана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийслэлийн МАН-ыг Д.Сумъяабазар удирдана

LiveНийслэлийн МАН-ыг Д.Сумъяабазар удирдана

05 : 23
2018-9-22

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг сонголоо

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал болж, гишүүдийн 50.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонголоо. Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын хорооны даргад  нэр дэвшүүлсэн хотын дарга С.Батболд  гишүүдээсээ 49, 6 хувийн санал авсан байна.

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал нь 369 гишүүнтэй байхаар өргөтгөж баталсан байсан бөгөөд 339 нь санал хураалтад оролцож, 331 хүчинтэй санал тоологдсон байна. Эдгээр төлөөлөгчдийн 80 нь квотоор орж иржээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Нийслэлийн Засаг дарга намын дарга байх ёстой, ингэж байж сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Тиймээс Удирдах зөвлөлийн хурлаас С.Батболдын нэрийг дэвшүүлсэн юм. Харин Д.Сумъяабазарыг заалнаас нэр дэвшүүлсэн.

Санал хураалт шөнийн 03.00 цаг орчмын үед эхэлж, цаг гаруй үргэлжилсэн юм. Саналыг 10 хүн гараар тоолж дүнг нэгтгэжээ.

Бага хурлын гишүүд үүр цайтал хуралдав.

 

 

 

01 : 43
2018-9-22

Д.Сумъяабазарыг заалнаас нэр дэвшүүллээ

Нийслэлийн МАН-ын хорооны даргад УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлээд байна. Түүний нэрийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан заалнаас нэр дэвшүүллээ.

МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын хорооны даргад хотын дарга С.Батболдыг нэр дэвшүүлсэн. Иймээс Бага хурлын 369 гишүүн хайнаа хагалж, хоёр нэр дэвшигчээс хэнийг нь дэмжиж байгаагаа санал хураалтаар шийдэх болж байна.

Бага хурлын 369 гишүүнийг батламжилж дууссан тул удирдлагаа сонгох ажилд орлоо.

23 : 59
2018-9-21

Нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийг нэгбүрчлэн танилцуулж баталж байна

Энэ цаг мөчид нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал үргэлжилж байна. Бага хурлын 369 гишүүнийг сонгон батлахын тулд цагаан толгойн үсгийн дарааллын дагуу нэрийг нь дуудаж, танилцуулсны дараа санал хурааж, олонхийн дэмжлэг авсан тохиолдолд нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлын гишүүнээр баталж байна. Нийт 369 гишүүнийг дээрх горимоор нэгбүрчлэн батална. Дараа нь Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох санал хураалтыг явуулах тул хурлын үйл явц шөнө дөл болтол үргэлжилж мэдэхээр байна. 

17 : 51
2018-9-21

Нийслэлийн МАН-ын даргыг сонгохын өмнө 369 гишүүнээ сонгоно

Нийслэлийн МАН-ын хурал үргэлжилж байгаа бөгөөд төлөөлөгчид үг, саналаа хэлж дуусчээ. Энэ удаагийн Бага хурлаар төлөөлөгчийн бүрэлдэхүүнийг өргөтгөж, 369 болгожээ. 

Ингэхдээ нийслэлийн МАН-ын анхан шатны 152 үүрийн төлөөлөл, УИХ-ын 28 гишүүн, НИТХ-ын 34 төлөөлөгч, 9 дүүргийн намын хороодын удирдлагаас тус бүр төлөөлөл оруулахаар болсон байна.

Хурлын танхимаас бүх гишүүдийг гаргаж, санал өгөх эрхтэй мандаттай гишүүдийг дахин бүртгэж оруулж байгаа юм байна.

Харин удирдлагыг сонгох асуудал хараахан болоогүй байна. 

МАН-Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын хорооны даргад хотын дарга С.Батболдыг дэвшүүлсэн бол заалнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлж магадгүй гэсэн яриа Бага хурлын гишүүдийн дунд яригдаж байна. 

 

 

15 : 36
2018-9-21

М.Оюунчимэг: Төлөөлөгчид том зургаар нь харж сонголтоо хийх байх

<span class="tw-title-badge">Live</span>niisleliin mongol ardiin namiin 34-r baga hural (18)

Нийслэлийн МАН-ын Бага хурал түр завсарлаад, үргэлжилж байна. Яг одоо хурлаар намын хорооны төлөөлөгчдийн саналыг сонсч байна. 

Нийслэлийн намын хурал түр завсарлаад эргэж орсон. Намын Бага хурлын талаар зарим гишүүдийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

– Бага хурал одоогийн байдлаар хэлэлцэх асуудлынхаа талд орсон байгаа. Сая Нийслэлийн МАН-ын хорооны үүрэг гүйцэтгэгч Б.Батболдын ажлын тайлан, Хяналтын хорооны тайланг сонслоо. Гишүүдийн  асуултад хариулт өглөө. Үргэлжлүүлэн санал бодлоо хэлэх хүсэлтэй 30 гаруй төлөөлөгчийн нэрийн авсан байгаа. Яг одоогийн байдлаар 16 төлөөлөгч үгээ хэлээд байна. Нийслэлийн намын анхан шатны байгууллагаас ирсэн төлөөлөгчид санал бодлоо хэлж байна. Хамгийн гол намын эв нэгдлийг бэхжүүлмээр байна. Мөн улс орны өмнө тулгамдаад олон асуудлуудад Нийслэл хэрхэн анхаарч ажиллах ёстой гэдэг дээр төлөөлөгчид саналаа хэлж байна. Бүх асуудлаар санал нийлэхгүй байгаа нь үнэн. Гэхдээ эрүүл, амьд хурал болж байна. Заалнаас нэр дэвших эрх нээлттэй байгаа. Заалнаас нэр дэвшигч гарч ирэхийг үгүйсгэхгүй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Энэ бол маш хариуцлагатай хурал. Нэг намын дотоод асуудал гэхээс илүү эрх барьж байгаа намын хувьд маш чухал юм. Нийслэлд хүн амын олонх буюу 1,4 сая хүн амьдарч байна, ДНБ-ний 64 хувийг үйлдвэрлэж байна, ажлын байр, агаарын бохирдлыг бууруулах зэрэг энэ бүх асуудлыг шийдэхэд хотын удирдлага өөрөө маш чухал. Хүссэн хүсээгүй намын дүрмээр хотын дарга нь нийслэлийн намын хороогоо удирддаг  дүрэм байдаг. Хүмүүсийн дунд нийслэлийн МАН-ын хорооны даргыг солиход хотын дарга солигдох нь ээ гэх хардлага байх шиг байна. Энэ асуудлыг зүгээр нэг албан тушаал солигдох нь гэж харахаас илүү Монгол Улсын нийслэлийн  сая гаруй хүн амтай холбоотой, дараагийн хөгжилтэй холбоотой учраас гишүүд маань их улс  суурьтай хандаж байна. Удирдах зөвлөлийн хурлаар хоёр нэр дэвшигч өрсөлдөж, нэг нь сонгогдсон. Гэхдээ заалнаас нэр дэвшигч орж ирэхийг үгүйсгэхгүй. Энэ нь өөрөө ардчилалтай байгаагийн илрэл. Тэгэхээр сонгогдсон төлөөлөгчид маань ул суурьтай, том зургаар нь харж сонголтоо хийх байх.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Нийслэлийн Бага хурал дээр нийслэлийн намын анхан шатны гишүүдийн дуу хоолой, захиа даалгаврыг Бага хурал дээр сонсгож, цаашид сонгуульд хэрхэн амжилттай оролцох вэ гэдгээ ярьж, сонгодог уламжлалтай. Харамсалтай нь энэ удаагийн нийслэлийн намын хорооны хурал дэглэгдсэн жүжиг шиг болж байна. Өнөөдрийн хурал хүч түрсэн хурал болж өнгөрөхөөр харагдаж байна. Багахангай дүүрэг 3000 хүнтэй байж 10 мандаттай төлөөлөгчтэй оролцож байхад 300 мянган хүнтэй Сонгинохайрхан дүүргээс бага төлөөлөгч оролцож байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын ажил 58 хувьтай байна гэж ярьж байна. Хэрэв ийм бол иргэд бухимдах шаардлагагүй. Саналын эрхгүй хүмүүс зааланд сууж байгаа нь нийслэлийн МАН-ын хороо шинэчлэгдэх ёстой гэдгийг харуулж байна. 60 тэрбум, авлига, хээл хахуултай холбоотой бүх асуудал нийслэлийн намын хорооноос гарсан. Энэ янзаар үргэлжилбэл энэ хурлаас ямар нэг зүйл хүлээгээд хэрэггүй гэж харж байна.

14 : 04
2018-9-21

Бага хурал 14.00 цагаас үргэлжилнэ

Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр Бага хурал завсарласан байгаа бөгөөд 14.00 цагаас үргэлжлэх аж.

Үдээс өмнөх хуралдаанд нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшигч С.Батболдын илтгэлийг сонссоны дараа гишүүд нь санал шүүмжлэл хэлжээ. Нийтдээ 30 гаруй гишүүн санал хэлсэн байна. 

11 : 51
2018-9-21

Нэр дэвшигч С.Батболд илтгэлээ танилцуулж байна

Нийслэлийн намын хорооны 34-р бага хурал Хүүхдийн ордонд үргэлжилж буй. Хурлыг нээсний дараа хаалттай горимд шилжээд буй. Тэгвэл яг одоо нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөгч С.Батболд хийх ажлын тайлан бүхий илтгэлээ танилцуулж байна. Үүний өмнө МАН-ын Хяналтын хорооны тайланг сонсчээ. Тус хурлаас Нийслэлийн монгол намын хорооны даргыг тодруулна. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас С.Батболдын нэрийг дэвшүүлж байгаа бол заалнаас Д.Сумьяабазарыг өрсөлдүүлэх бололтой. Энэ удаагийн хуралд 368 төлөөлөгч ирэхээс 333 төлөөлөгч хуралдаа сууж байна. Хурлыг Нийслэлийн монгол ардын намын бага хурлын гишүүн Г.Мөнхбаяр даргалж буй. Хурал эхэлсэн цагаасаа заалны уур амьсгал ширүүхэн болж, Бага хурлын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч буй. Тиймээс хамгаалалт гарсан байгааг ч зарим эх сурвалжууд хэлж байна.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн МАН-ын Хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболдын тавьсан “Нэгдмэл хүч, нийслэлийн хөгжил” илтгэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

11 : 11
2018-9-21

С.Батболд: Тавьсан зорилгоо биелүүлж, дүнгээ тавиулах цаг ойрхон байна

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал үргэлжилж байгаа бөгөөд хурлыг Барилга хот, байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр даргалж байгаа юм.  Хурлын эхэнд мандатын хорооны илтгэл сонссоны дараа хэд хэдэн гишүүдийн мандат хүчингүй болсон нь заалны уур амьсгалыг эвдсэн юм. Гишүүд мандатын хорооны илтгэлийг батлахгүй хэмээн эсэргүүцэж, “Шударга бай” хэмээн орилж байв. 

Тэднийг төлөөлж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Манай намын хорооны Бага хурал дүрэмд заасан хугацаанаас бүтэн жил хоцорч эхэлж байна. Намын анхан шатны нэгжээс бөөн өрсөлдөөн дундаас хүмүүс ирсэн. Г.Мөнхбаяр дарга аа, олон хүмүүс хурлын журмыг эсэргүүцэж мандатаа өргөхгүй байна. Хэт хайрцагласан байдлаар хурлаа зохион байгуулах гэж дайрах юм. Энэ хүмүүс чинь та бүхэнд зөөлөн суудал өгөх гэж энд ирээгүй.  Мандат өргөсөн хүмүүсийг та нар тийм хурдан тоолох боломжгүй. Мандатыг хэн шалгаж байгаа юм. Хэн орж байгааг ч бид мэдэхгүй байна. Бидэнд жагсаалтаа ч өгөхгүй байна” гэсэн юм. Хурал даргалагч мандатын комиссыг батлах тогтоолыг хэд хэдэн удаа уншсан ч заалнаас эсэргүүцсээр, төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулав.

Ийнхүү мандатын комиссын илтгэлийг баталсны дараа нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөгч Хотын дарга С.Батболд илтгэл тавилаа. Энэ удаагийн 34-р Бага хурал “Нэгдмэл хүч – Нийслэлийн хөгжил” уриан дор зохион байгуулагдаж буй. Хотын дарга С.Батболд “Нийслэлийн МАН-ын хороо, хэтийн зорилго, тайлан, хөгжлийн хөтөлбөр" сэдвийн дор илтгэлээ танилцуулсан юм.  Тэрбээр, МАН-ын үйл ажиллагаа, ололт, амжилтыг дурдаж, тэргүүний үүрүүдэд талархал илэрхийлэв. МАН 2016 оны орон нутгийн сонгуульд амжилттай оролцож эрх барьж байгаа ч 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэнд дүгнэлт хийж байгааг онцолсон. Нийслэлийн удирдлагын баг нийслэл хотод хуримтлагдаад байсан 100 тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн нь ололт юм. Улаанбаатар хотод 2018 онд 409.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг  нэмэгдүүлэхээр ажиллаж байна.  Нийслэлийн МАН өнгөрсөн таван жил намын үүрүүдийн үйл ажиллагааг сайжруулж, гишүүд дэмжигчдийн идэвх оролцоог нэмэгдүүлсэн. Жил бүр тодорхой зорилт тавин ажиллаж ирсэн гэдгийг С.Батболд дарга илтгэлдээ дурдав. Тухайлбал, 2018 оныг нийслэлийн МАН анхан шатны байгууллагуудыг чадавхижуулах жил болгон зарлан ажиллаж байгаа аж. Юуны өмнө 152 үүртээ санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байгаа юм байна. Мөн намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа тогтмолжиж гишүүдээ идэвхжүүлэн ажиллаж байгаа гэлээ.

2018 онд нийслэлийн МАН-ын хорооноос намын анхан шатны байгууллагыг идэвхжүүлэх, дотоод ажлыг сайжруулах, эмх цэгцтэй, мэдээ мэдээллийн урсгалыг түргэсгэх зорилгоор сар бүр намын анхан шатны үүрийн дарга нарын үйл ажиллагааг дэмжих, дүгнэж ажиллаж ирсэн. Дүүргийн намын хороодын үйл ажиллагаанд баримтлах чиглэлд хяналт тавьж, ажиллаж байгаа нь сонгуульт ажлыг идэвхжүүлэх, гишүүд дэмжигчдээ идэвхжүүлэн ажиллаж байна.

Намын гишүүдийн бүртгэлийг шинэчлэх, нууцын журмыг батлах, намын ажилтан, идэвхтэй сонгуультай ёс зүйн хариуцлагыг өндөржүүлэх, анхан шатны байгууллагыг чадавхжуулах чиглэлд олон ажил зохион байгуулан ажиллаж байна.

Намын анхан шатны байгууллага, хороо үүрийн гишүүдийг дэмжих, нийгэмдээ чиглэсэн олон ажлын үр дүн 2016 оны улс төрийн сонгуулийн үр дүнгээр илэрсэн. МАН-ын дарга У.Хүрэлсүх бид маш их эрч хүчтэй, хариуцлагатай ажиллаж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2020 онд дүнгээ тавиулна. Нийслэлийн МАН-ын хорооны үйл ажиллагааны зорилтод намын ажилтнуудынхаа боловсролд анхаарах, системтэйгээр үе шаттай арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Манай ард түмэн цаг үе бүхэнд улс орон, нийслэл, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг даатгах итгэлийг үе үеийн МАН-ын удирдлагуудад хүлээлгэж байсан. Тиймээс том эрх ашгаа харж, эв эе ээ хичээж хамтдаа ажиллацгаая гэж уриалж байна. Аз жаргалтай хот хөтөлбөрөө хэрэгжүүлж, МАН-ын хөтөлбөрийг дэмжиж шат шатны сонгуульд саналаа өгсөн. Эрхэм журмын нөхөд өө, нийслэлийн МАН-ын өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, цаашид илүү хурдтай, хүчээ нэгтгэж ажиллах зорилгыг дэвшүүлж байна. дараагийн сонгуульдаа идэвхтэй бэлтгэж, өмнөө тавьсан зорилтоо үр дүнтэй, өгөөжтэй ажиллах шаардлага бидэнд тулгарч байна. Ирээдүйгээ хөдөлмөрлөж бүтээцгээе.

Ийнхүү илтгэл тавьсны дараа намын Бага хуралд хаалттай горимд шилжив.

10 : 24
2018-9-21

Нийслэлийн МАН-ын Бага хурал эхэллээ

Нийслэлийн МАН-ын хурал Монголын хүүхдийн ордонд 09.00 цагт эхэлж, үргэлжилж байна. Намын хурал эхлэхийн өмнө мандатын комиссын илтгэлийг сонссоны дараа Бага хуралд оролцсон гишүүд эсэргүүцэж, мандатын тоо болон бусад мэдээллийг ил болгох, шударга хурал зохион байгуулахыг шаардаж, хурлын танхимд уур амьсгал ширүүхэн болж байна.

Энэ удаагийн хуралд 369 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Нийслэлийн МАН-ын даргыг сонгох юм.

07 : 55
2018-9-20

Нийслэлийн МАН-ын дарга өнөөдөр тодорно

НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаа өгснөөс хойш нийслэлийн МАН-ын даргын үүргийг хотын дарга С.Батболд түр орлон гүйцэтгэж буй. Намын дүрмийн дагуу нийслэлийн намын хорооны даргыг нийслэлийн Бага хурлаар сонгох учиртай. Тэгвэл хэд хэдэн удаа товлогдсон ч хойшлогдоод байсан нийслэлийн МАН-ын Бага хурал өнөөдөр /2018.09.21/ 09.00 цагт Монголын хүүхдийн ордонд эхэлнэ.

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурлын хамгийн чухал шийдвэр бол Ц.Сандуйг хэн орлох, 2020 оны сонгуульд нийслэлийн намыг хэн толгойлж орох вэ гэдэг чухал сонголттой.  Шинэ даргыг Удирдах зөвлөлөөс санал болгосны дагуу МАН-ын дүрмийн дагуу Нийслэлийн МАН-ын даргыг Бага хуралд оролцож буй саналын эрх бүхий төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулж тодруулна.

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой болтол хуралдаж, хуралдаанд нийт 15 гишүүн оролцжээ. Нийслэлийн намын хорооны даргад Хотын дарга С.Батболд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон Хотын дарга асан Ц.Батбаяр нар нэр дэвших нь гэж байсан. Гэвч экс хотын дарга Ц.Батбаяр намын Удирдах зөвлөлдөө нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөгүй гэдгээ хэлжээ. Тиймээс Удирдах зөвлөлийн гишүүд нууц санал хураалт явуулж, олонхийн санал буюу есөн гишүүн С.Батболдыг нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна. Ийнхүү нийслэлийн МАН-ын даргад Удирдах зөвлөлөөс санал болгосноор С.Батболд нэр дэвшиж, өрсөлдөнө. Гэхдээ Бага хурлын үеэр заалнаас хэн ч нэр дэвших эрхтэй байдаг. Тиймээс МАН-ын Бага хурал “ширүүхэн” болж өнгөрөх бололтой.

Бага хуралд нийт 369 төлөөлөгч оролцоно. Нийслэлд намын анхан шатны нэгж болох МАН-ын 152 үүр байдаг. Эдгээр үүрүүд тус бүр 1-2  саналын эрх бүхий төлөөлөгчийг Бага хуралд оролцуулж буй.  Төлөөлөгчийг сонгохдоо анхан шатны үүрүүд дээр тодорхой  байдлаар өрсөлдөж, саналын давуу эрх авсан нь мандат авдаг талаар МАН-ын гишүүд онцолдог. Харин намын анхан шатны нэгжээс сонгогдоогүй нийт 80 хүнд шууд байдлаар квот олгож, мандатаар Бага хуралд оролцохоор болсон. Эдгээр хүмүүс нь намын зарим удирдлага болон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч болон зарим намын үүрийн дарга нараас бүрдсэн 80 квотын төлөөлөгчид оролцох юм.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

112 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Хууль зүйн докторыг бөх нухчихлаа шдээ... 2018-09-21 66.181.161.63

Монголын залуучууд хичээл хийх хэрэггүй шууд үндэсний бөх, эсхүл жудогоор хичээлцгээ! Ер нь зүгээр л цүнх баригч болцгоо. Тэгвэл амжилтад хүрнэ. Бөхийн найрааг мэхтэй нь хамт сур. Оюутан болох хэрэггүй шүү. Дөнгөж сая хууль зүйн докторыг бөх нухчихлаа шүү дээ.

Зочин 2018-09-21 202.126.89.1

Намын сонгуульд ялагдсан Батболд 2020 онд навс тавиулах учир одоо огцор

Зочин 2018-09-21 96.69.189.11

ct

GAPIIN YCEGeep batalgaajnaa,cptpikt,Xyanalt-zublul,dncp Munguup ni bapitsaalj yabnaa.gepee ashig-yabp tod 2018-09-21 96.69.189.11

yabztbz

zocnin 2018-09-21 69.76.229.35

olon namiinhuivaldagcniin ger bulees oor hun oldohgui bna, eevengiin 2 taluud huuhediin ordnii tseverlegeeniihen tarsnii daraan davs tsatsaarai muu muuhai umnuudiin energe huuheduuded hurcnihne ordnoo ariutgaarai

Иргэн 2018-09-21 122.201.22.77

Сумъяа базарот ийм том намын байгууллагыг удирдах оюуны потенциал бий юу. МАН зүүний чиглэлийн нам. Эв хамт намын тунхаглалаас эхлээд Маркс, Лениний гээд ярина шүү дээ.. Энэ бол зайлшгүй. Учир нь гишүүдийн дийлэнх нь тэгж хүмүүжсэн.Шинэ эрин ондоо гэвч суурь мэдлэг... Энэ хүндтийм чадавхи бий юү.Спортын клуб дамжсан болохоос намын ажлыг анхан шатнаас эхлээд дээшилсэн үү. Сонирхолтой л сонголт.. харж л байя...

Бөх 2018-09-21 66.181.161.63

Монголын залуучууд хичээл хийх хэрэггүй шууд үндэсний бөх, эсхүл жудогоор хичээлцгээ! Ер нь зүгээр л цүнх баригч болцгоо. Тэгвэл амжилтад хүрнэ. Бөхийн найрааг мэхтэй нь хамт сур. Оюутан болох хэрэггүй шүү. Дөнгөж сая хууль зүйн докторыг бөх нухчихлаа шүү дээ.

Зочин 2018-09-21 202.9.42.145

60 ТЭРБУМЧДЫГ ЯЛЛА

Зочин 2018-09-21 202.9.42.191

60 тэрбумууд шорон руу

Bagi 2018-09-21 122.201.24.77

AMJILT

Bagi 2018-09-21 122.201.24.77

MI OVOGTON 60 TERBUM HOTOR DUREN HOGORO BAINA HUJ GARGA

Xaxa 2018-09-21 66.181.161.46

Ingeed MAH buheldee Genkogiin gart orvoo huurhii. Yamar ih shunal ve? Selemchin XYK boovduulaad balarch bnda

Зочин 2018-09-21 64.119.21.181

Дvv нь гэж нэг бех АНус намд, ах нь гэж бас нэг бех МАНус намд, бvvр бага дvv нь бас л бех яаж зvгээр байх вэ МАХНуус намд

Gombo 2018-09-21 103.57.95.244

Ymar ih shunal be

Amar 2018-09-21 202.179.26.223

Тэрбумынхан тэнгэр харж түмэн олны миньнуруу тэнийх нь дээ.

Зочин 2018-09-21 103.229.122.56

Сумьяагаас өөр хүнгүй болчихсон нам.

Зочин 2018-09-21 202.126.89.70

Зөв зөв.Нэгдмэл байхын тулд засагтайгаа хамт хийх.

Zochin 2018-09-21 203.91.115.39

Odoo l neg saijrakh ni dee. AMJILT!

Иргэн 2018-09-21 202.126.89.21

60 тэрбумынхан ялагджээ дээ. Баяр хүргэe. Ман зөв сонголт хийлээ. Одоо их хурлыг тэднээс цэвэрлэх үлдлээ. Дараа нь хөрөнгийг нь хурааж байх ёстой газар руу нь явуулах....

Зочин 2018-09-21 103.229.122.4

Боловсон хучингуй дампуу нам. Ийм ч хумуусээр удирдуулж байх гэж, монголын хеерхийлтэй хувь заяа! Тер нь " тэг зогсоот" хийчихээд байна шуудээ!!!

zochin 2018-09-21 66.181.160.121

yamarch. bolovsorolgui. hudaldaj. avsan. diplomtoi. iim mahan. tolgoig. songoj. bna. gedeg ene nam. mohoj. baigaagiin. shinj

Зочин 2018-09-21 120.16.147.5

Сумьяабазарыг даргаараа сонгоод энэ нам 2020 онд будаа. Ер нь олигтой юмгүй нам болж дээ.

Зочин 2018-09-21 103.212.116.179

СУМЪЯА БАЯР ХУРГЬЕ

Зочин 2018-09-21 103.57.93.179

Том зургаар харж байна гэнэ үү том том хулгайч луйварчид мэдээж том хулгай хийнэ шүү дээ

Иргэн 2018-09-21 202.126.89.161

С..Батболд нь дээрээ?! Мангар бөхчүүд одоо хэрэггүй ээ?\'

зочин 2018-09-21 103.212.117.103

энэ намын хүний нөөц үнэхээр өрөвдөлтэй юм байна. ийм өрөвдөлтэй сонголт байхгэж

Зочин 2018-09-21 103.57.92.14

Su.Batboldiig demjij bn.

зочин 2018-09-21 103.26.194.192

ёстой л АЖИЛЛАГАА байх даа, СОНГУУЛЬ биш юм уу

Amar 2018-09-21 202.179.24.174

Хөөе.Хотын МАН-ын Бага хурал МАН дахь нэг том бүлэглэлийн явах уу, үлдэх үү гэдгийг шийдэх гэж байна. Тиймээс нэг хэсэг нь тэднийгээ явуулах гэж, нөгөөдүүл нь үлдэх гэсэн тэмцэл өрнөж байна гэсэн үг.Иймээс энэ сонгууль 2020 онд МАН ялах уу, ялагдах уу гэдгийг шийднэ гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Үүнийг ойлгох толгой 60 тэрбумтангуудад л байхгүй юм байна.

Amar 2018-09-21 202.179.24.174

Хотын МАН-ын Бага хурал МАН дахь нэг том бүлэглэлийн явах уу, үлдэх үү гэдгийг шийдэх гэж байна. Тиймээс нэг хэсэг нь тэднийгээ явуулах гэж, нөгөөдүүл нь үлдэх гэсэн тэмцэл өрнөж байна гэсэн үг.Иймээс энэ сонгууль 2020 онд МАН ялах уу, ялагдах уу гэдгийг шийднэ гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Үүнийг ойлгох толгой 60 тэрбумтангуудад л байхгүй юм байна.

Зочин 2018-09-21 66.181.161.65

ха ха ра Миёэ баба гийн Батболд 60 тэрбумын төлөөлөл ялгаагүйш дээ. Жанхуугийн сум нь 0.001 % арай л дээр байх даа. жаран 2 чавганцийн нэг нь түрүүлэх нь гарцаагүй

Зочин 2018-09-21 64.119.21.39

Хаха энэ 60 тэрбумынхан сүргээрээ орж ирж батболдоо магтан дуулж бна хаха элэг хөшлөөө

Вампирууд уу 2018-09-21 103.229.122.125

Цус сорогчдын цуглаан шиг л юм харагдаад байхын эх орны өнгөтэй өөдтэй бүхнийг шимж сорж хувь хувьдаа хувалз шиг болсон язартлаа таргалж малигар толигор болсон юмнууд төсвөөс төрсөн тэрбумтнууд гэж. Иргэдийн турсан ардын намын дарга нарын таргалсан = байх шүү

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үнэн хэлжээ 2018-09-21 202.9.42.191

Саналын эрхгүй хүмүүс зааланд сууж байгаа нь нийслэлийн МАН-ын хороо шинэчлэгдэх ёстой гэдгийг харуулж байна. 60 тэрбум, авлига, хээл хахуултай холбоотой бүх асуудал нийслэлийн намын хорооноос гарсан. Энэ янзаар үргэлжилбэл энэ хурлаас ямар нэг зүйл хүлээгээд хэрэггүй гэж харж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үнэн хэлжээ 2018-09-21 202.9.42.191

Нийслэлийн Бага хурал дээр нийслэлийн намын анхан шатны гишүүдийн дуу хоолой, захиа даалгаврыг Бага хурал дээр сонсгож, цаашид сонгуульд хэрхэн амжилттай оролцох вэ гэдгээ ярьж, сонгодог уламжлалтай. Харамсалтай нь энэ удаагийн нийслэлийн намын хорооны хурал дэглэгдсэн жүжиг шиг болж байна. Өнөөдрийн хурал хүч түрсэн хурал болж өнгөрөхөөр харагдаж байна.

зоч 2018-09-21 178.62.84.4

ene bohchuud mongoliiig samarch duuslaaadaaaa

зоч 2018-09-21 178.62.84.4

ene bohchuud mongoliiig samarch duuslaaadaaaa

зоч 2018-09-21 178.62.84.4

ene bohchuud mongoliiig samarch duuslaaadaaaa

зоч 2018-09-21 178.62.84.4

ene bohchuud mongoliiig samarch duuslaaadaaaa

Зодов 2018-09-21 202.170.80.25

Бөх толгой дээрээ залаад тавьчихвал айлын ерөнхийлөгч бөхийг муу хэлэх эрхгүй болох нь дээ МАН-нхан

Бөх 2018-09-21 202.170.80.25

Бөх толгой дээрээ залаад тавьчихвал айлын ерөнхийлөгч бөхийг муу хэлэх эрхгүй болох нь дээ МАН-нхан

Бөх толгой дээрээ залаад тавьчихвал айлын ерөнхийлөгч бөхийг муу хэлэх эрхгүй болох нь дээ МАН-нхан 2018-09-21 202.170.80.25

Бөх бол Төр

SS 2018-09-21 66.181.168.8

No sumiyadorj!

Зочин 2018-09-21 122.201.25.46

Том зургаар нь харна гэнэ дээ, Түй чоорт.

Зочин 2018-09-21 122.201.25.46

Том зургаар нь харна гэнээ, Түй чорт.

Энэ нам ч дүүхчээ 2018-09-21 103.229.122.125

Бүтэхгүй

Энэ нам ч 1мөсөн дүүрчээ 2018-09-21 103.229.122.125

Хот ямархуу байгааг хурлынхан гараад харчихад л ойлгомжтрй бусуу. Эргүү эсвэл сохор л биш бол. Ардын намынхэюны жүжиг хууралт ч дуусахгүй. Энэ удаад гишүүдээ хуурах зальдах молиго үмхүүлэх ээлжит жүжгээ тавьж байна Энэ нам eр нь хэзээ ч үнэн шударгаар асуудлуудаа ярьж шийдэх чадваргүй болжээ дээ. Хуурмаглаж эрх мэдоээ хадгалах уоайрсан шунал л харагдаж явагдаж байна.

Зочин 2018-09-21 103.9.90.131

Ene hotiin darga maani ovoo siireg tolgoitoi hvnvv. Ih l aytaihan shiidelvvd dyyldaad baihiin. Ene ercheeree yavaad baival tee

Зочин 2018-09-21 103.9.90.131

Ulaanbaatar hotod zailshgui hereg bolson saihan2 tosoluud heregjsen bainlee ene huniig hotiin dargiin suudald n uldeeh heregtei gedeg n todorhoi shuu dee

Зочин 2018-09-21 202.21.100.211

Хэн ч байсан 2020 оны сонгуульд ялагдана арай дэндүү ард түмний итгэлийг хөсөрдүүлж эрх мэдэл аваад татвар нэмсэн

fffff 2018-09-21 46.101.11.119

sumyaa bol neeree butehgui shu

Зочин 2018-09-21 103.111.68.3

Миеэ баба ба түүний 60 тэрбумын 2 төлөөллийн аль нь байх нь маньд ялгаагүй дээ

Зочин 2018-09-21 119.40.98.10

Сумъяабазар биш байгаасай бурхан өршөө...МАН уг нь оюунлаг даа...

Зочин 2018-09-21 155.4.39.118

uul n ardiin namiig Bodoo Danzan 2 baiguulsan ene bol tuuhen ynen harin tedniig ulaan orostoi niileed buudaj alsan gutamshigtai heregtee odoo boltol uuchlal guiggaagui bna . huurhii muu Suhiig helmegduulj aldar hundiin bool bolgoj uzel surtaldaa ashiglaj bna

Зочин 2018-09-21 46.101.11.119

yaaj harsan ali ch talaasaa Batbold in deeree hahaha

Gishuun 2018-09-21 202.126.89.189

2012 onoos Sumiyabazar namin niislel hariutssan nariin bichgiin dargaar ajillaj baigaa. Tsaashdaa ch niisleliin ajil amidralig sain meddeg hunii huvid udirdaad yavah ni zov...

ТОГЛООМТОЙ ЮМАА 2018-09-21 216.162.47.70

Аварга маань уул уурхай, шатахууны үнээр тоглоод хаячихсан, одоо нэмж хотоороо тоглох нь уу?

Zochin 2018-09-21 192.162.242.224

Batbold dargiin achaar bairtai bolj chadsan uneheer bayrtai baina

Бөhтулга 2018-09-21 178.62.93.181

ene sumya saidaa ch hiij chadahgui bj dahiad neg alban tushaal gorilood ehelsen uuuu

Zochin 2018-09-21 104.143.209.99

Binzenii une nemsen odoo bas yuuniihaa ch uniig nemeh ym

БӨХ БОЛ ТӨР 2018-09-21 216.162.47.75

Бөх толгой дээрээ залаад тавьчихвал айлын ерөнхийлөгч бөхийг муу хэлэх эрхгүй болох нь дээ МАН-нхан

БӨХ БОЛ ТӨР 2018-09-21 216.162.47.75

Бөх толгой дээрээ залаад тавьчихвал айлын ерөнхийлөгч бөхийг муу хэлэх эрхгүй болох нь дээ МАН-нхан

ккк 2018-09-21 207.189.31.194

Угаасаа Су нь ялахаас хойш эртхэн харьж амарцгаавал таарна, 5дах өдөр шдээ ккк

Zochin 2018-09-21 216.162.47.70

Sumiyambazariin hiisen ajiluudaas neg taniltsuulaach yuu hiisen hun uls tord yvaad baigaa ym

Зочин 2018-09-21 207.189.31.194

Аварга маань бэлтгэл хийж ноцолдож байхад нөгөөдөх нь хууль баталж байж. Су нь л арай дээр юмуудаа

Зочин 2018-09-21 103.57.95.189

tustai bsan bo chinii amidral deeshilsen baih yostoi ldoo

Zochin 2018-09-21 216.162.47.70

Batbold oos hiij buteej baigaa hun yr ni uls tord baigaa ymu

Zochin 2018-09-21 72.35.247.135

Tiim shuu bidniig gantshan l hun hogjilruu hotolj chadna nogoo hed ni idej uugaal suuj baigaa

ZOCHIN 2018-09-21 192.162.242.165

Батболд л бидыг хөгжөл рүү хөтлөнө

Зочин 2018-09-21 64.119.21.39

Хахаха ёоооооо

Зочин 2018-09-21 202.9.43.193

тэ нэг м а л

Зочин 2018-09-21 165.84.231.98

bidend udirdagch heregtei bolhoos bohchuul hereggui Batbold guaid amjilt

ZOCHIN 2018-09-21 207.189.31.194

idej uuhiin tuuli boljee uls tor boh 2oo yalgaj salgah heregtei

enkhee 2018-09-21 103.14.38.44

Dahiad bas neg davhar deel nomrohnee ene nohor yr ni deelniihaa tsaanaas ym harj baigaa bolvuu deelen dotor ni tolgoin ergeed uls oroniihoo hogjilruu shagaaj chadahgui baigaa biz

enkhee 2018-09-21 104.143.209.99

erh medeld shunah yuunch durtai ym dahiad bas neg davhar deel nomroh ni uu

taivanbayr 2018-09-21 104.143.209.101

Bidend udirdagch heregtei bolhoos boh heregguie

Zochin 2018-09-21 165.84.231.35

uls tor boh 2chine 2r ondoo zuil shuudee bohoo l barildaad yvj baina biZ

Zochin 2018-09-21 216.162.47.68

bohchuudee deedleed hairlahleer hair daahgui davardag ym

Zochin 2018-09-21 147.135.254.228

davhar nomorson deelnuudiin tailaad shaldan gerluun hoo

Hongorzul 2018-09-21 192.162.242.170

Sumiyag uls toroos zailuulsan deer idej uuhaas oor ym medehgui hog

Taivanbat 2018-09-21 192.162.242.170

tiin shdee sumiya chine yr ni bol bolovsrolgui hun shuudee uls tord yuuch hiij yvaa ym

ZOCHIN 2018-09-21 165.84.231.98

Sumiya chine 10jiliin ch bolovsrolgui ym bishuu ene humuusiin yriaad baigaagaar

зочин 2018-09-21 178.62.89.121

Сумьяагаа бодвол Батболд нь дээр юмдаа энэ тэндхийн даргын албан тушаал суудал хөөцөлдөөд явчихгүй юм

Zochin 2018-09-21 198.52.38.4

Sumiya odoo ymar ih deel nomordog ymbe ichij uheesei ulsdaa neg heregtei zuil hiisen bish

зочин 2018-09-21 128.199.99.114

Сумьяа одоо болих хэрэгтэй бөхөөл барилдаад явсан нь дээр байсын уул уурхайн сайдаа ч хийж чадахгүй байж намын дарга болно ч гэх шиг уул уурхайн сайдаа хийж чадахгүй байсын бол чадах хүнд нь албан тушаалаа өгөх хэрэгтэй

зочин 2018-09-21 128.199.99.114

Сумьяабазар чинь ганц ажлын баг хариуцаад ажиллаж чадахгүй байгаа хүн бүхэл бүтэн намын дарга болно гэхээр бүрхэг байнадаа. Бөхөө барилдаад явж байсан бол дээр байсын

зочин 2018-09-21 146.185.157.242

Батболд хотын дарга болсоноосоо хойш хотын хөгжил өмнөхөөсөө арай дээрдэж байгаа шүү smartcar,ubike,цэцэрлэгийн цахим бүртгэл,хүнд сурталыг арилгах гээд маш олон ажлыг хийсэн хүн шүү дээ энэ хүнд бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхийн өгөх хэрэгтэй 2020 онд л зөв бурууг нь шүүх хэрэгтэй

Amaraa 2018-09-21 193.70.46.140

tolgoi muutai humuus uls toroor duuren bugdeeree byr byldar ni diildhee baisan uls nehel tom biytei zaluus oyun tarhi ni samar shig ochuuhen bidend uls ornoo hogjuuleh setgeltei udirdagch heregite Batbold guai garah ystoi

Zochin 2018-09-21 103.14.38.44

Uls orniihoo toloo zutgej baigaa 1han l hun baindaa Batbold l bideniig hogjilruu hotlono

зочин 2018-09-21 146.185.157.242

batbold ni haa ochij sumiyagaasaa havi iluu yumaa medleg bolovsroliin huvid ch ter turshlagaaraa ch ter batboldiig hotiin darga bolgoson ni deer yum bn

lol 2018-09-21 103.9.90.131

БҮЛЭЭРЭЭ 3 ӨӨР НАМД ЭЛССЭН САНААТАЙ ХУЛГАЙЧУУД СУМЬЯАБАЗАР ОДОО НИЙСЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЛЭЭ ЮУ БАТБАЯР НЬ ШОРОНГИЙН ХУЛГАЙЧ ӨМНӨ НЬ ХОТЫН ДАРГА БАЙХДАА ЮУЧ ХИЙГЭЭГҮЙ НӨХӨР ШД

Мөрөөрөө гэлдэрч яваа бодгаль 2018-09-21 103.14.38.44

Аварга маань арабийн шах шиг амьдрал хүсэждээ

зочин 2018-09-21 103.9.90.131

batbold n deer yuma haa ochij .. sumyabazar chin uul uurhain said bolood yu hiisiin chadahgvi bj chadna gej garch ireed hamag vne tarip osood tegeed diilehee boliloo geed l buuj ogood l ajilaa og tor ymar meregjil deeshlvvleh damjaa yumuu

Хотийн уугуул иргэн Онон 2018-09-21 103.14.38.44

Батболд бол бусад төрийн түшээдтэнгүүдийг бодвол татсан муулсан түүх ховор хүнийг боловсролоос гадна хүмүүжилээр нь дүгнэмээр байна

Зочин 2018-09-21 202.55.188.34

Niisleliin dargiin esreg sanal bichiheer oruulahgui bna shdee!!!

Зочин 2018-09-21 103.14.38.44

Аваргаа та чинь 7н давхар дээлтэй хүн одоо дэмий биздээ

Зочин 2018-09-21 202.55.188.34

Batbold yu hiisiin niisleliin MAN arai erch huchtei shiidemgii huneer udirduulmaar bna

УБ хотийн уугуул 2018-09-21 103.14.38.44

Амархан нь дээр батболд гараад ирээсэй хийж бүтээн гэдэгт би итгэж байна

Иргэн Ч 2018-09-21 103.14.38.44

Батболдийг шулуухан магтахад хийх цагтаа хийж бүтээсэн аваргаас сонссон мэдээ бэнзений үнэ л байна аварга маний дарга болход ухаан дутна муухайгаар хэлхэд

Зочин 2018-09-21 103.14.38.44

сумьяабазар аварга одоо болон шүү дээ. Та минь хангалттай л мөнгө хийлээ одоо болимоор юм аваргийн нэр цэвэр үлдэг л гэж хэлж байгаам шүү

ZOCHIN 2018-09-21 216.162.47.76

Sumiyabazar odoo yaasanch ih deel nomordog ym bohoo l barild

Zochin 2018-09-21 103.14.38.45

sumiyabazar shig heregggui hun mongold och tochnooroo bhd negiig nemeed yh ym be Batboldiig demjitsgeey

Zochin 2018-09-21 216.162.47.76

aih ym yu baihavdaa hiisen hun hiisnee bardam yrih ystoi amjilt Batbold

nnnn 2018-09-21 46.101.74.197

sumyabazar said bolood benzinii une nemsenees oor yu hiisen ym be

зоч 2018-09-21 170.78.75.25

suyaazar buh zodoon hoyrool hiii

зоч 2018-09-21 170.78.75.25

suyaazar buh zodoon hoyrool hiii

Зочин 2018-09-21 119.40.98.10

Булчинлаг нам уу... эсвэл... Оюунлаг ман уу... гэдгээ сонгож дээ. \n\nБи хүүхдүүдээ оюунлаг болоорой гэж байнга захидаг...бас хичээдэг...

Irgen 2018-09-21 43.243.161.23

Yaaj Bodson Batbold ni deer bizdee. Bolovsrol, turshlagiig ni l har l daa. Ichmeer yalgaatai bna. Za Bolovsrol chuhal uu buh, mongo hoyor diilehuu gedegiiig l harah ni dee kkkkk

Baagii 2018-09-21 122.201.21.164

Топор ???? Нет

Зочин 2018-09-21 202.72.245.220

ЗА АМИА ХОРЛОХ НЬ УУ АРАЙ БАГА ХОХИРООХ НЬ УУ НАМАА ХАРЬЯ ДАА

Zochin 2018-09-21 64.119.24.32

Batbold bol turiin ajild nuhlagdsan hun. Demjij baina.

Зочин 2018-09-21 64.119.16.169

УИХ ын дарга нь газрын хэмээх , төр бараадаж тэрбумтан бологч М. ЭНХБОЛД гэхээр энэ нам ард түмнийхээ төлөө зүтгэх нам биш болсон.